Миний блог
Showing posts with label komputer. Show all posts
Showing posts with label komputer. Show all posts

Төрөл бүрийн үүрэг зориулалттай дижитал төхөөрөмжүүд Та бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болоонд нилээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Харин та өөрийн хэрэглэж буй дижитал төхөөрөмжийн санах ойн талаар хэр мэдлэгтэй байна.
Дижитал зургийн аппарат, камер, гар утас, MP3 тоглуулагч зэрэг бидний өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжүүдэд бүгдэд нь дижитал санах ой байдаг. Энэхүү санах ойн тусламжтайгаар бид өөрсдийн фото зураг, дүрс бичлэг, сонсох дуртай дуу хөгжмөө хадгалж авдаг билээ.

Бид өөрсдийн хэрэглэдэг дижитал төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадалаар нь үр дүнтэй хэрэглэхийн тулд түүний санах ойн төрөл, багтаамж, түүнд хадгалагдах файлын төрлүүд хэмжээг мэдэх хэрэгтэй.

Санах ойн багтаамж:
Санах ойн багтаамжыг "megabyte (MB)", "gigabyte(GB)" гэсэн хэмжигдэхүүнээр хэмждэг. Жишээ нь: 32 mb, 64 mb, 128 mb, 256 mb, 512 mb, 1 gb гэх мэт. Энэхүү тоо хэмжээ нэмэгдэх тусам түүний багтаамж нэмэгдэнэ.

Санах ойн төрөл:
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг ба эдгээр нь өөр хоорондоо ялгаатай байдаг.

1. CompactFlash - Энэ нь дижитал зургийн аппаратад маш өргөн хэрэглэгддэг бөгөөд дотроо "CompactFlash - Type I", "CompactFlash - Type II" гэсэн 2 төрөлтэй байдаг. Type II төрөл нь илүү их багтаамжтай ба SLR төрлийн дижитал зургийн аппаратад голчлон хэрэглэгддэг. CompactFlash нь хямдхан, олон төрлийн зургийн аппаратад тохирдог зэргээрээ хэрэглээ ихтэй байдаг.
2. "Secure Digital & MultiMediaCard Memory" буюу SD кард - Энэ төрлийн санах ой нь жижигхэн байдаг тул бага оврийн дижитал зургийн аппарат, гар утас, MP3 тоглуулагч зэрэгт өргөн хэрэглэгддэг ба онцлог нь "write-protect" буюу мэдээлэл нэмж хасахаас сэргийлж болдог.
3. xD Picture Cards - Анх 2002 онд Olympus болон Fuji фирмээс өөрсдийн шинэ дижитал зургийн аппараддаа зориулан гаргасан. 0.97" x 0.98" x 0.67"-ийн хэмжээтэй учир маш жижиг хэмжээтэй зургийн аппаратуудад хэрэглэх боломжтой.
4. Memory Stick - "Sony" пүүс нь өөрийн "CyberShot" төрлийн зургийн аппаратдаа зориулан гаргаж байсан ба хэдхэн төрлийн зургийн аппаратыг эс тооцвол зөвхөн "Sony"-ийн бусад дижитал төхөөрөмжүүдэд хэрэглэх боломжтой
5. MicroDrive - IBM MicroDrive нь анхны 1 gb багтаамжтайгаар санах ойг гаргаж байсан. Хэрэв танд хямхан хэрнээ багтаамж ихтэй санах ой хэрэгтэй бол энэ тохиромжтой.
6. SmartMedia - Энэ төрлийн санах ойн нь "Olympus" болон "Fuji" фирмээс "xD Picture card"-ийг танилцуулах хүртэл хэрэглэгдэж байсан.

Санах ойд хадгалагдах файлын төрлүүд, тэдгээрийн хэмжээ:
Тухайн дижитал төхөөрөмжийн үүрэг зориулалтаас хамааран түүнд өөр өөр төрлийн файлууд хадгалагдаж болно. Жишээ нь: Дижитал зургийн аппаратад зургийн файлууд дараах хэдэн төрлийн файл байж болно.
- JPEG
- TIFF
- RAW
Энд тухайн зургаа ямар зорилгоор хэрэглэх гэж байгаагаас хамаараад зургийн файлын төрлийн сонгох хэрэгтэй. Тухайн зургийг гар утас болон интернэтээр дамжуулан найз нөхөддөө илгээх гэж байгаа бол JPEG, сонин сэтгүүлд хэвлэх гэж байгаа бол TIFF, RAW төрлийн форматыг хэрэглэж болно.
Дижитал зургийн аппаратаар зураг авахдаа зургийн хэмжээг хэр их байлгахаасаа хамаарч 2 зүйлд анхаарах хэрэгтэй.

1. "Image size" буюу зургийн өндөр өргөний харьцаа. Энэ зургийн аппарат бүрд өөр өөр байж болох боловч ихэнх аппаратад 2274x1704, 1600x1200, 1024x768, 640x480, 320x240 гэсэн хэмжээтэй байдаг ба энэ нь "pixel" гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигддэг.
2. "Resolution" буюу зургийн нягтшил. Нэг "pixel" талбайд байрлах цэгийн тоо юм. Хэдий чинээ нягтшил сайтай байна тэр хэрээр зураг чанартай байдаг. Зураг чанартай байхын хэрээр файлын хэмжээ их байна.

Дээрх 2 үзүүлэлтээс зургийн файлын хэмжээ болон тухайн санах ойд хэдэн зураг багтах нь шалтгаалдаг.
MP3 тоглуулагчид хадгалагдаж байгаа дууны файлууд нь mp3 форматаар хадгалагдах бөгөөд зургийг бодвол илүү их багтаамж эзлэх болно. Файлын хэмжээ нь "bitrate"-ээр хэмжигдэх дууны чанараас хамаардаг. "Bit rate" нь 128kbps бүхий 3 минут 40 секундын хэмжээтэй дуу ойролцоогоор 3,33mb хэмжээтэй байх жишээтэй.
Эх сурвалж: http://www.must.edu.mn

 

Алдаа 678 гэж юу вэ?

Posted In: . By Энхбат

Алдаа 678 гэж юу вэ? ADSL-ээ холбох гэтэл "Connecting through WAN miniport" гэсэн бичиг гарч байж байгаад Error 678 The remote computers did not respond гэж гарч ирээд холбогдохгүй байна уу? Яагаад ийм алдаа гардаг вэ? Таны компьютер Микомын ADSL сервер машинтай холбогдож чадахгүй байгаагаас үүдэлтэй. Хэд хэдэн шалтгаанаас болж энэ алдаа гардаг болохоор цөөн хэдэн нөхцлийг шалгаад үзэх хэрэгтэй болох нь. Зарим хүмүүс ADSL модемоо асаагаагүй мөртлөө холбогдох гэж оролдоод байдаг. Мэдээж модемоор дамжиж холбогдох учир заавал модемоо асаах хэрэгтэй. Модем чинь асаалттай байвал WAN link юмуу ADSL link гэсэн гэрэл нь тогтмол асаж байна уу гэдгийг шалгаж үзээд анивчиж байвал модем руугаа залгасан утасны шугамыг ажиллаж байгаа эсэхийг нь шалга. Эсвэл модемтой дагалдаж ирсэн салаалагчийн оролт гаралтыг зөв залгасан эсэхийг шалга. Line гэсэн үүрэнд гаднаас ирсэн утасны шугам, Phone гэдэгт утасны аппарат, DSL эсвэл Modem гэсэн үүрэнд модем залгагддаг юм. Хэрэв салаалагч зөв залгагдаад, утас зүгээр ажиллаж байгаа (модем руугаа залгасан үзүүрийг салгаад утасны аппарат залгаад үз, хэрэв дуудлага хийхэд бэлэн үргэлжилсэн дуу гарч байвал утас чинь зүгээр байна гэсэн үг) мөртлөө дээрх гэрэл анивчиж байвал 323224-24 дугаар руу залгаж асуух үлдлээ. Энэ тохиолдолд ихэвчлэн АТС дээр байрласан ADSL төхөөрөмж ямар нэг шалтгаанаар унтарсан байдаг. Жишээ нь цахилгаан тасрах гэх мэт. Хэрэв модемны WAN link гэрэл тогтмол асаж байгаа мөртлөө энэ алдаа гарвал модемныхоо LAN link эсвэл 10, 100 гэсэн гэрэлнүүдийн аль нэг асаж байна уу гэдгийг шалгаж үз. Хэрэв асахгүй байвал модем компьютер хоёроо холбосон сүлжээний кабелийг хөндийрч үү үгүй юу гэдгийг шалга. Мөн модем залгасан сүлжээний картыг ажиллаж байгаа эсэхийг шалга. Ихэнхдээ хэрэглэгч холболтоо салгах үедээ андуурч дотоод сүлжээнийхээ холболтыг идэвхгүй болгочихсон байдаг.
Дараах байдлаар шалгана: Start ---> Settings ---> Network Connections гэсэн цэсэн дээр хулганын баруун товчийг дарахад Open гэсэн сонголт гарч ирнэ. Түүн дээр дарахад Network Connections гэсэн цонхонд таны хэрэглэж байгаа холболтууд байж байгаа. LAN or High-Speed Internet гэсэн хэсэгт таны дотоод сүлжээний картаар холбогддог холболтууд байх ёстой. LAN Card-аар холбогддог холболтууд голдуу Local Area Connection, Local Area Connection 1, 2, 3 гэх мэтээр дугаарлагдсан байдаг. Мөн Wide Area Connection гэж нэрлэсэн ч байж магадгүй. Эдгээр дээр ээлж дараалан хулганын баруун товчийг дараад үз. Хэрэв баруун товчийг дарахад гарсан жижиг цэсний хамгийн дээд талд Enable гэсэн сонголт гарч байвал та холболтоо идэвхгүй болгосон байна гэсэн үг. Идэвхжүүлэхийн тулд мэдээж Enable гэдгийг нь сонгох хэрэгтэй. Харин Disable гэж гарч байвал холболт чинь зүгээр ажиллаж байх ёстой Repair сонголтыг дарж холболтод үүссэн байж болох алдаануудыг нь засаарай. Disable гэсэн сонголт дээр бүү дар, ингэснээр та тухайн холболтыг ажиллуулахгүй боллоо гэсэн үг юм шүү. Network Connections цонхны View цэснээс Icons гэж сонгосон үед холболтын идэвхтэй байгаа эсэхийг нь дүрсээр нь мэдэж болно. Доорхи зурагт Local Area Connection холбогдсон бөгөөд идэвхтэй (enabled) байна, харин Wide Area Connection нь идэвхгүй (disabled) болсон байна. За хэрэв дээрх хэдэн нөхцлөөр шалгаад бүгд зүгээр байвал модем тань гацжээ гэсэн үг болох нь. ADSL модемоо 5 минут унтраагаад асаасны дараа WAN link эсвэл ADSL гэсэн гэрлийг нь тогтмол ассаны дараа холбогдоод үз. Холбогдчихов уу? За ийм амархан юм байж дээ.


эх сурвалж: medeelel.mn

 

Компьютерийн системд процесс нь хоёр шинж чанарын нийлмэл цогц гэж ойлгож болно. Эдгээрийн шинж чанар нь :
 Нөөцийг эзэмшигч
 Ажиллагч юм

Процесс нь өөрийн нөөцийг эзэмшигч шинж чанараар эзэмшиж буй бүх нөөцийн хэлбэр, байршил гэх мэт параметрыг дүрсэлж байдаг. Харин хэрхэн ажиллаж байгаа дүр зураг буюу регистрийн утгууд, төлөв, зэрэглэл гэх мэт параметруудыг ажиллагч шинж чанарт хамааруулан авч үзээд процессын хуулбар /thread/ гэж нэрлэе.

Процессын хуулбар буюу хуулбар процессын мөн хөнгөн жингийн процесс ч /Lightweight process/ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл процессын ажиллах явцад өөрчлөгдөж байдаг мэдээллийг л хуулбар гэж нэрлэнэ. Үйлдлийн системд процесс нэг буюу хэд хэдэн хуулбартай байж болно. Өөрөөр хэлбэл нэг процесс нь хэд хэдэн ажиллах шинж чанартай байж болно гэсэн үг.

Харин зарим үйлдлийн системд хэдийгээр олон процесс зэрэгцэн ажилллах боломжтой байдаг ч тэдгээр нь тус бүр нэг л хуулбартай байдаг. Ийм үйлдлийг системийн жишээ нь UNIX үйлдлийн систем юм. Ер нь үйлдлийн системийн онцлогоос хамааран процесс: хуулбар харьцаа нь хэд хэдэн янз байж болно.

Иймээс процесст байгаа хуулбарын төлөвийг тус, тусад нь тодорхойлж өгдөг байх хэрэгтэй. Хуулбарын төлөвийг
 Хуулбарын төлөв/ажиллах, бэлэн, түр зогссон..../
 Процессорын регистрүүд, ПТҮ
 Биелэлтийн стек
 Хуулбарыг өгөгдлийн муж
 Процессын санах ой дахь бие /хуулбар процессууд үүнийг хамтран эзэмшинэ/ гэх мэт бүрдэл хэсэгтэй гэж үзэж болно.

Хуулбар процессыг ашиглах нь процессыг дангаар нь ашигласнаас давуу талуудтай. Зарим давуу талуудыг дурьдвал:
 Хуулбар шинээр үүсгэхэд процесс үүсгэхээс бага хугацаа зориулна.
 Хуулбарыг устгах, хаахад процессыг устгах, хаахаас бага хугацаа зарцуулна.
 Хуулбар хооронд шилжих нь процесс хооронд шилжихээс хурдан байна.
 Нэг процессын орон зайд байгаа хуулбарууд хоорондоо харьцах үйлдэлд процесс хооронд харьцсанаас бага хугацаа зарцууна гэх мэт.

Мөн нэг процессын орон зайд байгаа хуулбарууд орон зайг нь эзэмшиж байгаа процесс нь түр зогсвол дагаж түр зогсох ба харин процесс нь уствал уг процессын хуулбарууд нь мөн устана. Нэгэн энгийн жишээгээр хуулбар процессыг тайлбарлая.

Процесс нь Их, Дээд сургуульд хичээл заах үйлдэл байг. Тухайн нэг процессоор боловсруулагдаж буй өгөгдөл /оюутан/ хэдий тухайн Их, Дээд сургуулийг төгсдөг боловч үнэндээ түүнд мэдлэг олгох үйлдлийг сургууль бус харин багш нар хийж байгаа.

Өөрөөр хэлбэл сургууль хэмээх процесс нь сургалт явуулах /ажиллах/ багш, сургалт явуулахад шаардлагатай нөөц /анги танхим, самбар..../ хэмээх 2 хэсгээс бүрдэж байна. Эндээс багш нарыг хуулбар процесс буюу процессын /сургуулийн/ биелэгч шинж чанал гэж ойлгож болно.

Шинэ процесс үүсгэхэд /шинэ сургууль байгуулахад/ ихээхэн хэмжээний үйлдэл хэрэгтэй. Жишээ нь: Байр, анги танхимтай болох, зөвшөөрөл авах гэх мэт. Харин шинэ хуулбар үүсгэх /шинэ багшү ажилд авах/ үйлдэлд үүнтэй харьцуулахад хамаагүй бага цаг хугацаа, нөөц хүч зарцуулна.


эх сурвалж: medeelel.mn

 

Оролт\Гаралт

Posted In: . By Энхбат

Компьютерийн үндсэн хоёр үйлдэл нь Оролт\Гаралт ба тооцоололт юм. Үйлдлийн систем нь Оролт\Гаралтын үйлдэл ба төхөөрөмжүүдийг удирдах, хянах ажилыг гүйцэтгэдэг. Компьютерт маш олон төрлийн Оролт\Гаралтын төхөөрөмжүүд ашигладаг ба тэдгээрийг оновчтойгоор удирдах нь компьютерийн систем зохион бүтээгчдэд маш их үндрэл учруулдаг. Компьтерийн хурд сүүлийн хэдэн жилд, жил бүр 50% - 80%- оор нэмэгдэж байна. Гэтэл Оролт\Гаралтын төхөөрөмжийн хурд жилээс жилд 5% орчмоор л нэмэгдэж байна. Уншигчид мурын хуулийн тухай мэдэх бизээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн Амдалийн хууль гэж байдаг. Энэ нь “Системийн ажиллах хурд нь уг системийн хамгийн удаан бүрдэл хэсгийн хурдаар тодорхойлогдно” хэмээх хууль юм. Компьтерийн хөгжлийг харахад
1. Процессорын хурд 18 сар тутам 2 дахин өсч байна.
2. Санах ойн хэмжээ 18 сар тутам 2 дахин өсч байна.
3. Дискний багтаамж 12- 18 сард 2 дахин өсч байна.
4. Дискнээс унших хурд 10 жил тутамд 2 дахин өсч байна.

Оролт\Гаралтын технологийг зохин бүтээгчид хоорондоо үл авалцах хоёр асуудлыг шийдэх шаардлагатай болдог. Эхний асуудал нь орчин үеийн компьтерийн системд бүх техник хангамж, технологиуд нэгтгэгдэн, стандартчлагдаж байна. Нөгөө талаас өдөр ирэх тутам урьд нь огт байгаагүй, хэний ч төсөөлж байгаагүй техник тоног төхөөрөмжүүд шинээр ашиглалтанд орсоор байна. Эдгээрийг урьд зохиосон стандарт, Оролт\Гаралтын технологи, ойлголтуудад багтаах нь хүндрэлтэй юм. Иймээс ч урьд ашиглаж байсан порт, бүтээх нь улам хүнд болсоор байна.

1. Оролт\Гаралтын төхөөрөмжүүд
Оролт\Гаралтын үйлдэлд олон тооны ялгаатай төхөөрөмжийг ашигладаг. Тэдгээрт хэрэхн хандах, ангилах нь Оролт\Гаралтын үйлдлийг хийхэд онц чухал үүрэгтэй.

- Оролт \ Гаралтын төхөөрөмжийн ангилал – Оролт \ Гаралтын төхөөрөмжийг олон шинж чанараар нь ангилаж болно. Энд ямарваа нэгэн тодорхой нэгдсэн ангилал байдаггүй боловч тодорхой шинж чанараар нь ангилдаг.
- Харьцах объкет – Хүн буюу машинтай харьцах эсвэл дэд системүүдийг холбох зэрэгт Оролт \ Гаралтын төхөөрөмжийг ашигладаг.
- Мэдээлэл дамжуулах хурд – Гар буюу хулгана нь маш бага хурдтайгаар мэдээлэл дамжуулдаг (секундэд хэдэн арван байт) бол график карт, gigabit Ethernet (гитабитийн сүлжээ) зэрэг нь секундэд хэдэн сая байт мэдээлэл дажуулдаг.
- Ашиглах програм хангамж – Төхөөрөмжийг удирдах, харьцах програм хангамж нь төхөөрөмж бүрд ялгаатай байдаг. Гар буюу хулганыг удирдах програм хангамж нь энгийн байхаас гадна үйлдлийн системд бага зэрэглэлтэй байхад (ашиглах давтамж багатай тул) харин график карт, өндөр хурдтай сүлжээний төхөөрөмжүүдийг удирдах програм хангамж нь үйлдлийн системд маш өндөр зэрэглэлтэй байдаг. үйлдлийн систем нь Орол/Гаралтын төхөөрөмжтэй харьцахын тулд уг төхөөрөмжийн удирдлагын регистрт удирдлагын мэдээлэлийг бичих эсвэл унших уг төхөөрөмжийн хаягаас мэдээлэлийг унших эсвэл бичих аргаар харьцана.

Үүнд зарим Оролт/Гаралтын төхөөрөмжийн үндсэн санах ойн нэг хэсэг байдлаар хаягладагийг (memory mapping буюу санах ойн хаяглалт) тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Үүнд төхөөрөмжийн санах ойг үндсэн санах ойн нэг хэсэг болгон хаяглах эсвэл удирдлагын регистрүүдийг үндсэн санах ойн нэг хэсэг болгон хаяглах нь төхөөрөмж үйлдлийн системээс шалтгаалдаг.

- Удирдлагын хүндрэл- Төрөл бүрийн төхөөрөмжийг удирдах нь гарах хүндрэлийн хувьд янз бүр байна. Мөн ашиглаж буй технологийн төрөл бүрийн техник хангамжийн хувьд нэвтрүүлэх нь томоохон хүндрэл учруулна. 1- р бүлэгт авч үзсэн технологиудаас санах ойн шууд хандалтыг технологийг удирдахад хамгийн хүнд байх нь ойлгомжтой.

- Дамжуулах мэдээллийг хэмжих нэгж- төхөөрөмжөөр дамжиж буй мэдээллийг төрөл бүрийн нэгжээр хэмждэг (бит/сек, байт/сек гэх мэт). Төхөөрөмжийн хурд, онцлогоос шалтгаалан хэмжих нэгж нь ялгаатай байна. үүгээр ч барахгүй төхөөрөмжид өгөгдөл багцаар (блокоор) (жишээ: диск) буюу эсвэл урсгалаар (жишээ: гар) дамжиж болно.

- Өгөгдлийн дүрслэл- Өгөгдлийн хэрхэн дүрсэлж буй хэлбэр, стандартаар нь оролт/гаралтын төхөөрөмжийг ангилж болно. Жишээ: Гарнаас өгөгдөл ямар нэг кодлолтгүйгээр төхөөрөмжид шууд очдог бол мэдээллийг дэлгэцэнд дүрслэхдээ дэлгэцийн горим зэргээс хамааран нарийн кодолж өгдөг.

- Алдаа боловсруулалт – Дамжиж буй өгөгдөлд гарч буй алдааг боловсруулах хэлбэр нь төхөөрөмжүүдэд ялгаатай байх нь бий. Мөн алдаа гарсан тохиолдолд үзүүлэх хариу үйлдэл нь төхөөрөмж бүрийн хувьд өөр байдаг.

Оролт/ гаралтын төхөөрөмж нь асар олон төрөл байдаг ч тэдгээртэй харьцахад энгийн болгох үүднээс төхөөрөмж удирдах программ (device driver) ашиглан бүгдийг нэг ижил буюу ойролцоо интерфейстэй болгож өгдөг. (Зураг 1) Өөрөөр хэлбэл төхөөрөмж байдаг ч тэдгээрийг удирдах техник хангамж нь цөөн төрөл, төхөөрөмж удирдах программ бүр цөөн тоотой байдаг. Ингэснээр үйлдлийн системийн оролт гаралтын удирдах дэд систем нь нэг доор олон тооны ялгаатай төхөөрөмж удирдах боломжтой болдог. Үйлдлийн системийн цөм нь оролт / гаралтын дэд системийн хэдэн функц дуудах үйлдэл л хийдэг. Энэ санаа нь урьд авч үзсэн давхаргад архитектур юм.
Оролт / Гаралтын үйлдлийг удирдахын тулд үйлдлийн системд олон тооны өгөгдлийн бүтэц ашигладаг. Эдгээрт оролт / гаралтын төхөөрөмжүүдийн хувиарлалт, тэдгээрт хандах эрх гэх мэтчилэн мэдээллийг хадгалдаг.

2. Оролт/Гаралтын технологи

- Програмчилсан Оролт / Гаралт ба завгүй хүлээлт
Оролт/Гаралтын үйлдэл нь комьпютертэй зэрэг үүссэн гэж үзэж болно. Анх оролт/гаралтын үйлдлийг polling буюу завгүй хүлээлт ашиглан гүйцэтгэдэг байсан. Энэ нь процессор мэдээлэл боловсруулах үйлдлээс гадна Оролт/гаралтын төхөөрөмжийн төлвийг байнга шалган, оролт / гаралтын үйлдэл хийхэд бэлэн болмогц уг үйлдлийг гүйцэтгэж эхэлнэ. Оролт / Гаралтын үйлдлээр дамжиж буй бүх өгөгдөл процессороос дамждаг завгүй хүлээлтийн үйлдэл нь өөрөө оновчтой үйлдэл юм. Энэ үйлдэл нь дотроо дэд үйлдлүүдийг агуулдаг.
1. Оролт/гаралтын төхөөрөмжийн төлвийн биетийг агуулсан байтыг авах
2. Төлвийн байтад логик ба үйлдэл хийж,оролт / гаралтын төхөөрөмжмйн төлвийн биетийг гарган авах
3. Хэрэв (IF) үйлдэл хийх

Эдгээр үйлдлийг нэг удаа гүйцэтгэх нь хангалттай хурдан, оновчтой юм. Гэтэл оролт/гаралтын үйлдлийг хийхийн тулд завгүй хүлээх арга буюу програмчилсан оролт/гаралт нь мөч тутамд төхөөрөмжийн төлвийг шалгах хэрэгтэй болдог. Үүгээр ч барахгүй энэ технологи нь мультипрограмчлалын ашиглаж буй үед процесс хооронд удирдлага шилжих ажлыг хүндрүүлдэг. Учир нь урсгалаар орж ирж буй мэдээллийг цаг тухайн үед нь олж авахын тулд (цаг тухайн үед олж авахгүй бол дахин сэргээн авах боломжгүйгээр алдагдана) процесс хоорондын удирдлага шилжилтийг хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Анхны компьютеруудад оролт/гаралтын бүх үйлдлийг төв процессор хариуцдаг байсан бол цаашид програмчилсан оролт/гаралтын үйлдлийг тусад нь нэг модуль болгон гаргасан. Ингэснээр төв процессорын ачаалал бага зэрэг буурах төдийгүй оролт / гаралтын үйлдэлтэй холбоотой бүх нарийн үйл явцыг төв процессор удирдахаа байсан. Ингэснээр оролт/гаралтын олон тооны төхөөрөмжтэй нэгдсэн интерфейсээр харьцах боломж улам өргөссөн.

- Тасалдал ба тасалдлаар удирдах Оролт/Гаралт
Програмчилсан оролт/гаралтын үйлдлийн хамгийн том сул тал нь оролт/гаралтын төлвийг байнга шалгах явдал юм. Иймээс процессорт оролт/гаралтын үйлдэл хийх шаардлагатай байгаагаа тасалдалаар мэдэгдэх аргыг ашиглах болсон. Ингэснээр завгүй хүлээлт байхгүй болох ч оролт/гаралтын үйлдэлд оролцож буй бүх мэдээлэл процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өөрөөр хэлбэл оролт/гаралтын үйлдлийг эхлүүлэх ба дуусгах ажлыг тасалдалаар мэдэгдэх болсоноор завгүй хүлээлт байхгүй болсон боловч оролт/гаралтын үйлдлийн үеэр дамжиж буй бүх мэдээлэл төв процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өмнөх технологит хэрэглэж байсан оролт/гаралтын модулийг өргөтгөн програмчилсан оролт/гаралтын технологийг бус тасалдалаар удирдах боломжтой оролт/гаралтын модулийг ашиглах болсон.

- Санах ойн шууд хандалт(DMA)
Оролт/гаралтын технологи нь хөгжсөөр оролт/гаралтын үйлдлийг гүйцэтгэгч нь өөрийн гэсэн санах ойтой тусдаа процессор болж хувирсан. Оролт /гаралтын үйлдлээр дамжиж буй бүх мэдээлэл процессороор бус, очих (авах) ёстой санах ойн хаягтай Оролт/Гаралтын үйлдэл хийж буй төхөөрөмжтэй шууд харьцах аргыг ашигласан нь техникийн нэгэн дэшэл юм. Энэ аргыг санах ойн шууд хандалт (Direct Memory Access - DMA) гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд төв процессор 2 удаа Оролт/Гаралтын үйлдлийн улмаас ажиллана. Энэ нь зохих хаягт бичих буюу хаягаас унших үйлдэлд эрх нээх, дараа нь уг эрхийг хаах үйлдлүүд юм. Санах ойн шууд хандалтын модулийг олон хэлбэр, хэмжээтэйгээр хийдэг. Жишээ нь: Оролт/Гаралтын бүх төхөөрөмжид DMA модулийг (Оролт/Гаралтын процессорыг) бүх Оролт/Гаралтын төхөөрөмжид ашигладаг. Ер нь DMA модулийн олон хэлбэрээр ашиглаж ирсэн.

Анхандаа DMA нь бусад бүх төхөөрөмжийн адилаар системийн сувгийг ашигладаг байсан. Ингэснээр процессорын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Дараа нь DMA ба Оролт/Гаралтыг нэгтгэсэн. Ингэснээр Оролт/Гаралтын төхөөрөмжийг санах ойтой шууд холбох боломжтой болсон. Энэ арга нь системийн үйл ажиллгааны хурдыг мэдэгдэхүйц дээшлүүлсэн. Гэвч системийн сувгийг бүх төхөөрөмж хуваан хэрэглэснээс үүдэн гардаг процессорын удаашралтыг шийдэж чадаагүй. Үүнийг Оролт/Гаралтын үйлдэлд тусдаа суваг ашигласнаар шийдсэн. Ингэснээр Оролт/Гаралтын үйлдэлд системийн сувгийг ашиглан процессорын үнэт цагийг гарздахгүй болно. Гэвч Оролт/Гаралтын төхөөрмж санах ойтой ажиллахын тулд системийн сувгийг ашигласан хэвээр байна. Үүний тулд процессороос дамжиж буй мэдээллийг түр зогсоон Оролт/Гаралтын төхөөрөмжийн өгөгдлийг системийн сувгаар дамжуулдаг. Өөрөөр хэлбэл системийн сувгаар мэдээлэл дамжих засварт Оролт/Гаралтын төхөөрөмжийн өгөгдлийг дамжуулдаг.


эх сурвал : medeelel.mn

 

Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates ороод тайлбарлаж чадаагүй тийм сонирхолтой юм байдаг гэнээ. Үнэхээр ч сонирхолтой л юм та ч гэсэн туршаад үзээрэй.

Эхний гайхалтай зүйл нь:

Энэхүү гайхлыг анх Энэтхэгчүүд олж мэдсэн гэнэ шүү. Энэ дэлхийн хаана ч ямар ч компьютер ашиглаад хэн ч CON нэртэй фолдэр үүсгэж чадахгүй гэнээ. Энэ инээдтэй сонин тохиолдлыг Microsoft -ын бүхэл бүтэн баг тайлбарлаж чадаагүй гэнээ. Үүнийг та ч гэсэн оролдоод үзээрэй.


Хоёр дахь гайхалтай зүйл нь:

Windows үйлдлийн системтэй хүмүүс доорхыг туршаад үзээрэй.


  • Эхлээд хоосон notepad файл нээгээд

  • Түүндээ Bush hid the facts гэсэн үгийг бичээд

  • Ямар ч хамаагүй дуртай нэрээрээ хадгалах хэрэгэй

  • Үүнийхээ дараа уг файлаа хаагаад буцаагаад нээх хэрэгтэй.


Харж байна уу ? Үүнийг хэн ч тайлбарлаж чадахгүй.



Гурав дахь гайхалтай зүйл нь:

Энэ мөн их л хачирхалтай, сонин тохиолдол шүү. Нөгөөл Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates өөрөө ороод тайлбарлаж чадаагүй гэнэ шүү.

Энэхүү гайхлыг анхлан Бразилчууд олж мэджээ. Үүнийг ч бас туршаад үззэрэй.

Эхлээд Microsoft Word програмаа нээгээд
=rand (200, 99) гэж бичээд ENTER дарах хэрэгтэй.


Эх сурвалж: miniih.com

 

Алхам 1.
Энэ хэсэгт Windows XP installation CD-нээс хэрхэн форматыг хийх талаар бичигдсэн. Энэ нь компьютерт Windows-н шинэ хуулбарыг суулгахад хэрэглэгддэг. Дээр хэлсэнчлэн формат хийнэ гэдэг бол тухайн драйвер дахь бүх мэдээллийг цэвэрлэх учраас хэрэгтэй мэдээлэлүүдэдээ зайлшгүй Back Up буюу нөөцлөлтийг хийгээрэй.
Алхам 2.
Windows XP installation CD-гээ CD драйвертаа хий.
Алхам 3.
"Press any key to boot from CD.." гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагүй товч дар.
Алхам 4.
CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачааллах болно. Ингээд дуусахад нь та Enter эсвэл Return-г дар.
Алхам 5.
Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бөгөөд энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх бүх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гүйлгэх товчоо ашиглан "C:" дискээ идэвхижүүлэн 'D' товчийг дар. ("Unpartitioned space" буюу C: эсвэл D: гэсэн хуваалт байхгүй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн дэлгэцэн дээр 'L' товчийг дарснаар хуваалтыг арилгах юм.
Алхам 6.
Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод хагаст байсан драйверийн жагсаалтанд тань "Unpartitioned space xxxxxMB" гэсэн бичиг байх болно. Түүнийг сонгон 'C' товчийг дар. Дараагийн гарч ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж ирэх бөгөөд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар.
Алхам 7.
Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ удаа "C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB" гэсэн бичиг гарах бөгөөд идэхижүүлэн enter дар.
Алхам 8.
Дараагийн цонх таниас аль системээр форматыг хийхийг сонгох юм. ТА NTFS-г сонгох нь илүү хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter эсвэл Return дар.
Алхам 9.
Ингээд форматлах үйл ажиллагаа эхлэх болно. Энэ нь ойролцоогоор хагас цаг эсвэл цагийн хугацааг авах болно. Та тэр хооронд амралт авч болно шүү дээ.

 

Хэрэв та Windows XP хэрэглэж байхдаа эсвэл инсталл хийж байхдаа хатуу дискээ форматлахыг хүсэж байгаа бол та зөв зөвлөгөөгөө уншиж байна. Шинэ Windows суулгаж байгаа бол хатуу дискэн дахь мэдээллүүдэдээ формат хийж цэвэрлэх нь их хэрэгцээтэй байх болно.
Бэлтгэл
Алхам 1.
Та компьютерийн хатуу дискэндээ формат хийх гэж байгаа бол түүн дээрх бүх мэдээлэл датагаа алдана гэдгийг байнга санах хэрэгтэй. Тэгэхээр юун түрүүнд хэрэгцээтэй бүх мэдээлэлүүдэдээ Back up буюу нөөцлөлтийг хийж өгөөрэй.
Мөн түүнчлэн формат хийх, инсталл хийх гэж байгаа бол танд хэрэглээний програмуудыг агуулсан диск эсвэл 3-дагч хардвер дахин суулгалтад хэрэг болох болно.
Алхам 2.
Дахин нэг компьютер дээрх бүхнээ шалгаж үз. Дуу, зураг, документүүдээс гадна веб бросер дэхь дуртай вебүүдийн жагсаалт Bookmark, дэлгэцэн дэхь зүйлсүүд зэргээ дахин нэг шалга.
Алхам 3.
Бүгдийг нь формат хийхгүй хатуу дискэн дээрээ эсвэл шинэ CD, DVD дээр хадгал.

Хоёрдогч хатуу дискийг форматлах нь:
Алхам 1.
"My Computer" тэмдэгт дээр баруун товчоо дарж менюгээс Manage гэснийг сонгон дар.
Алхам 2.
"Computer Management" гэж нэрлэгдсэн шинэ цонх гарч ирнэ. Түүнээс зүүн хэсэгт байрлах "Storage" гэснийг сонгон дар. Дараа нь select "Disk Management(local)" гэснийг цонхны баруун талаас давхар даран сонгоно.
Алхам 3
Ингээд гарч ирэх цонх дээр драйверууд тань жагсаалттай гарч ирэх болно. Мөр болгон өөр өөр драйверийнх бөгөөд мөн MB эсвэл GB хэмжээгээр бичигдсэн өнгөтэй хайрцаг өөр өөр драйверийнх болно. Дискний хуваалтыг мөн тэнд харуулсан байдаг.
Алхам 4.
Форматлах гэж байгаа драйверийн бүх хуваалтыг юун түрүүнд арилгах хэрэгтэй үүний тулд хуваалттай хайрцган дээр хулганы баруун товчоо дарж "Delete Partition..." гэсэн сонголтыг хийнэ. Та драйвер дээрх бүхнийг цэвэрлэхээр шийдсэн хэрэгтэй мэдээллүүдээ нэгэнт нөөцлөөд авчихсан бол компьютерийн ямар ч анхааруулгад санаа зоволтгүйгээр YES товчийг дарж болно.
Алхам 5
Хэрэв та давхар буюу бүх дискэндээ формат хийх гэж байгаа бол жишээ нь: драйвер болгон өөр үсэгтэй "D:" or "F:" гэх мэтчилэн диск хуваалтыг тус бүрд нь арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуваалттай драйвер дээрээ баруун товчоо дарж "Delete Partition..." дарна гэсэн үг. Хэрэв зөвхөн ганц драйверт формат хийх гэж байгаа бол нөгөө драйверын хувуултыг арилгах шаардлагагүй дараагийн алхамд орж болно.
Алхам 6.
Ингээд формат хийгдсэн драйвер дээд хэсэгтээ хар өнгөтэй болсон байх бөгөөд хэмжээн хэсэгт "Unallocated" гэсэн бичиг гарсан байх болно. Дээрх зургаас харна уу? Үүн дээр хулганы баруун товчоо дараад "New Partition..." гэсэн сонголтыг дарахад шинэ цонх үүсэн гарч ирнэ.
Алхам 7.
Шинэ хуваалтыг үүсгэх цонх гарч ирэхэд Next буюу дараагийн гэсэн товчийг дарна. Дараагийн гарч ирэх хуудсан дээр "Primary Partition" сонгож Next товч дарна. Одоо хэмжээг дээд хэмжээн дээр нь тохируулаад ихэвчлэн тохируулагдчихсан байдаг бөгөөд Next товч дарна. Ингээд шинэ драйверийн үсгийг автоматаар сонгочихсон байдаг ч хэрэв та хүсвэл өөр үсгийг меню дээрээс сонгон дарж болно.
Алхам 8.
Төгсгөлд нь Шинэ хуваалтын хэрэглүүр шинэ хуваалтыг форматлах уу гэж асуух бөгөөд та "NTFS" сонгоорой энэ нь илүү хурдан аюул багатай байх болно. "Allocation unit size" гэсэн сонголтыг "Default." Хэвээр нь үлдээгээрэй. "Volume label" гэсэн хэсгэ дээр драйвераа юу гэж нэрлэмээр байна түүгээрээ бичиж өгнө ингэхдээ их энгийн нэрийг сонгож зай аван бичихээс татгалз. Хамгийн сүүлд драйвер тань шинэ бранд бөгөөд өмнө нь ерөөсөө хэрэглэгдэж байгаагүй бол "Perform a quick format" -г зөвөөр тэмдэглэж драйвер хэрэглэгдэж байсан бол зөвөөр тэмдэглэлгүй орхиорой. "Enable file and folder compression" гэсэн сонголтыг тэмдэглэлгүй орхиж Finish товчигй дарж дуусгана.
Алхам 9.
Ингээд хэрэглүүр форматлахад тодорхой хугацааг авах болно. Формат дуусах хүртэл та
"Computer Management" цонхыг нээлттэй байлгаж хэмжээн үзүүлэлт "Formatting" гэснээс "Healthy" гэж гарах хүртэл хүлээгээрэй. Формат бүрэн дууссаны дараа та шинэ драйвераа ажиллуулж болно.

Эх сурвалж : medeelel.mn







 

Posted In: . By Энхбат




















Дэлхийн зах зээл дээр алтыы ханш эрс нэмэгдэн эрт хэрэгцээ их байгааг эдийн засагчид єдєр бvр мэдээлж байна.
Ийнхvv алтны хэрэглээ нэмэгдэхэд компютерийн vйлдвэрлэл ч нєлєєлсєн байх юм. Учир нь Лэптоп буюу ноутбукийн vйлдвэрлэлд тєрєл бvрийн металл, vvнд єнгєт металл болох алт, мєнгийг илvv ашигладаг. Тvvнээс гадна хєнгєн цагаан, индий эсвэл кадмий, цагаан тугалгыг хэрэглэдэг аж. Мєн тvvнчлэн диц, цагаан алт, зэс, алт, палладийг бага хэмжээгээр оруулдаг юм байна. "World Gold Cuncil"-ийн мэдээгээр 2007 онд дэлхийн хэмжээнд цахилгаан компьютерийн vйлдвэрлэлд нийт 303 тонн алт хэрэглэсэн аж. Хамгийн сонирхолтой нь хvн тєрєлхтєн алтыг хvнсний хэрэглээндээ хэрэглэх нь ч нэлээд мэдэгдсэн аж.

 
 

Энэ удаа бид та бүхэнд зөөврийн ноутбуук компьютерийн батерейны хугацааг хэрхэн уртасгаж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ. Мэдээж батерейны үйл ажиллагаа түүний цэнэг хадгалах багтаамжийн тогтоосон хэмжээ, ноутбуукт агуулагдах дотоод эд ангийн хүчин чадлаас шууд хамааралтай боловч хэрэглэгч доорх зөвлөмжүүдийг дагаснаар батерейныхаа ажиллагааг бага ч гэсэн хугацаагаар уртасгах боломжтойг мэдэхэд
илүүдэхгүй.


1. Дефрагментлэж байх - Хатуу дискээ та байнга дефрагментлэж байх нь батерейны ажиллагааг уртасгах чухал нөлөөтэй. Учир нь батерей нэлээд иддэг эд ангиудын тоонд хатуу диск зүй ёсоор орно. Диск хэдийчинээ бага ажиллана, төдийчинээ батерейнд хэмнэлттэй. Дискний унших толгой фрагментлэгдсэн өгөгдлийг хайж дискийг удаан хугацаагаар ашиглах ба тэр хэмжээгээр батерейны цэнэг хорогдоно гэсэн үг. Тиймээс дискээ байнга дефрагментлэж доторх тасарсан өгөгдлийг нэгтгэж байх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй эцсийн дүндээ батерейг чинь хэмнэх нь байна. (Мэдээж энэ үйлдлийг үндсэн
тэжээлд холбосон үед гүйцэтгэх нь ойлгомжтой!)

Mac OSX үйлдлийн системүүд нь фрагментчлэлийн автомат үйлдлүүдтэй байдаг тул энэ арга Apple системд хамаарахгүй байж болох юм.

2. Дэлгэцийн гэрэлтэлтийг бууруулах
- Ихэнх ноутбуукууд дэлгэцийн гэрэлтэлтээ бууруулах боломжтой байдаг.
Зарим нь бүр процессор түүний хөргүүрийн бүтээмжийг өөрчлөх боломжтой ч байна. Энэхүү гэрэлтүүлэг, процессор, ашиглагдаж буй хөргүүрийн чадал заргийг бууруулах нь батерейны чинь ажиллагааны хугацааг зохих хэмжээгээр уртасгана.

3. Давхар ажиллаж программын тоог цөөлөх
- Itunes, Desktop Search гэх мэт ер нь процессорыг зохих хэмжээгээр ачаалж буй онц шаардлагагүй ямар ч программыг хааж байх. Нэгэнт процессор ачаалалтай байна гэдэг нь батерейг чинь тэр хэмжээгээр иднэ гэсэн үг.

4. Нэмэлт devices-ыг унтраах -
Ноутбуукны батерейгээр цэнэг авч ажиллах USB төхөөрөмж device (үүнд хулгана & WiFi адаптер гэх мэт)-ийг ашиглаагүй үед салгах, унтраах.

5. RAM нэмэх-
Санах ойн хэмжээг өсгөх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй батерейг хэмнэхэд чухал нөлөөлнө. Учир нь үйлдлийн систем физикал санах ойгоос давсан том хэмжээний программыг ачаалах үед хатуу дискэн дээр нөөцөлсөн виртуал санах ойг ашиглаж эхлэх ба тэр хэмжээгээр дээр өгүүлсэнчлэн хатуу диск нь батерейн цэнэгийг “идэж” эхлэх юм.

6. CD/DVD биш хатуу дискийг ашиглах - CD/DVD уншигч нь хатуу дискээс хамаагүй илүү цахилгаан зарцуулалттай. Тиймээс байнга ашигладаг CD/DVD-гээ виртуал диск болгон хатуу дискэн дээрээ хадгалж авах нь зүйтэй.

7. Батерейн контактийг цэвэр хадгалах
- Ноутбуук компьютер болон батерей хоёрын цэнэг дамжуулалцах металл контактыг цэвэрлэгээний спирт шингээсэн даавуугаар байнга цэвэрлэж байх. Ингэснээр цэнэг алдагдалгүй үр дүнтэй дамжуулагдах болно.

8. Батерейгээ арчлах - Цэнэглэгдсэн батерейг удаан хугацаагаар ашиглахгүй орхихоос зайлсхийх хэрэгтэй. Мөн Li-On төрлийн батерейг суутал нь цэнэг алдуулах нь сайн биш.

9. Hibernate-ийг standby-ийн оронд хэрэглэх
- Хэдийгээр ноутбуукийг standby горимд оруулах нь зарим талаар цахилгаан хэмнэх, мөн нэн даруй ажлын горимд оруулах давуу талтай байх боловч ноутбуукийг батерейгаар ашиглаж байгаа үед hibernate горимыг ашиглах нь зүйтэй. Hibernating горим нь таны ажиллаж байх үеийн тохируулгыг хадгалахын зэрэгцээ компьютерийг бүрмөсөн унтраадгаараа цахилгаан хэмнэлтийн хувьд standby горимоос хамаагүй илүү.

10. Ажиллагааны температурыг бууруулах -
Таны ноутбуук халалт ихтэй ажиллах тусам энергийн алдагдал их байна. Тиймээс ноутбуукээ шууд нарны тусгалгүй газар, тэгш гадаргуу дээр байрлуулж ажиллуулахын зэрэгцээ процессорын хөргөх системийн нүх сүвийг элдвийн зүйлээр хааж бөглөхөөс болгоомжлох хэрэгтэй.

11. Power options-ийг тохируулах -
Үйлдлийн системийн Control panel тохируулгаас ‘Power Options’ цэс рүү орж ажиллагааны үе дэх батерейд зориулсан цахилгаан зарцуулалтыг тoхируулах. (‘max battery’ for maximum effect” тохируулгыг сонгох).

12. Ноутбуукээ зөв ашиглах - Үүнд зарим программ эцсийн дүндээ батерейд өөр өөрөөр нөлөөлдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь email шалгах, word дээр ажиллах зэрэг үйлдлүүд нь тоглоом тоглох болон DVD кино үзэхээс харцангуй бага цахилгаан зарцуулна. Тиймээс батерейгээр ажиллаж буй үед та өөрөө ухаалгаар хэрэглээгээ тохируулах нь байна.

Бичсэн: amgalaa http://blogmn.net/wonderfulsucceed