Миний блог

Алдаа 678 гэж юу вэ?

Posted In: . By Энхбат

Алдаа 678 гэж юу вэ? ADSL-ээ холбох гэтэл "Connecting through WAN miniport" гэсэн бичиг гарч байж байгаад Error 678 The remote computers did not respond гэж гарч ирээд холбогдохгүй байна уу? Яагаад ийм алдаа гардаг вэ? Таны компьютер Микомын ADSL сервер машинтай холбогдож чадахгүй байгаагаас үүдэлтэй. Хэд хэдэн шалтгаанаас болж энэ алдаа гардаг болохоор цөөн хэдэн нөхцлийг шалгаад үзэх хэрэгтэй болох нь. Зарим хүмүүс ADSL модемоо асаагаагүй мөртлөө холбогдох гэж оролдоод байдаг. Мэдээж модемоор дамжиж холбогдох учир заавал модемоо асаах хэрэгтэй. Модем чинь асаалттай байвал WAN link юмуу ADSL link гэсэн гэрэл нь тогтмол асаж байна уу гэдгийг шалгаж үзээд анивчиж байвал модем руугаа залгасан утасны шугамыг ажиллаж байгаа эсэхийг нь шалга. Эсвэл модемтой дагалдаж ирсэн салаалагчийн оролт гаралтыг зөв залгасан эсэхийг шалга. Line гэсэн үүрэнд гаднаас ирсэн утасны шугам, Phone гэдэгт утасны аппарат, DSL эсвэл Modem гэсэн үүрэнд модем залгагддаг юм. Хэрэв салаалагч зөв залгагдаад, утас зүгээр ажиллаж байгаа (модем руугаа залгасан үзүүрийг салгаад утасны аппарат залгаад үз, хэрэв дуудлага хийхэд бэлэн үргэлжилсэн дуу гарч байвал утас чинь зүгээр байна гэсэн үг) мөртлөө дээрх гэрэл анивчиж байвал 323224-24 дугаар руу залгаж асуух үлдлээ. Энэ тохиолдолд ихэвчлэн АТС дээр байрласан ADSL төхөөрөмж ямар нэг шалтгаанаар унтарсан байдаг. Жишээ нь цахилгаан тасрах гэх мэт. Хэрэв модемны WAN link гэрэл тогтмол асаж байгаа мөртлөө энэ алдаа гарвал модемныхоо LAN link эсвэл 10, 100 гэсэн гэрэлнүүдийн аль нэг асаж байна уу гэдгийг шалгаж үз. Хэрэв асахгүй байвал модем компьютер хоёроо холбосон сүлжээний кабелийг хөндийрч үү үгүй юу гэдгийг шалга. Мөн модем залгасан сүлжээний картыг ажиллаж байгаа эсэхийг шалга. Ихэнхдээ хэрэглэгч холболтоо салгах үедээ андуурч дотоод сүлжээнийхээ холболтыг идэвхгүй болгочихсон байдаг.
Дараах байдлаар шалгана: Start ---> Settings ---> Network Connections гэсэн цэсэн дээр хулганын баруун товчийг дарахад Open гэсэн сонголт гарч ирнэ. Түүн дээр дарахад Network Connections гэсэн цонхонд таны хэрэглэж байгаа холболтууд байж байгаа. LAN or High-Speed Internet гэсэн хэсэгт таны дотоод сүлжээний картаар холбогддог холболтууд байх ёстой. LAN Card-аар холбогддог холболтууд голдуу Local Area Connection, Local Area Connection 1, 2, 3 гэх мэтээр дугаарлагдсан байдаг. Мөн Wide Area Connection гэж нэрлэсэн ч байж магадгүй. Эдгээр дээр ээлж дараалан хулганын баруун товчийг дараад үз. Хэрэв баруун товчийг дарахад гарсан жижиг цэсний хамгийн дээд талд Enable гэсэн сонголт гарч байвал та холболтоо идэвхгүй болгосон байна гэсэн үг. Идэвхжүүлэхийн тулд мэдээж Enable гэдгийг нь сонгох хэрэгтэй. Харин Disable гэж гарч байвал холболт чинь зүгээр ажиллаж байх ёстой Repair сонголтыг дарж холболтод үүссэн байж болох алдаануудыг нь засаарай. Disable гэсэн сонголт дээр бүү дар, ингэснээр та тухайн холболтыг ажиллуулахгүй боллоо гэсэн үг юм шүү. Network Connections цонхны View цэснээс Icons гэж сонгосон үед холболтын идэвхтэй байгаа эсэхийг нь дүрсээр нь мэдэж болно. Доорхи зурагт Local Area Connection холбогдсон бөгөөд идэвхтэй (enabled) байна, харин Wide Area Connection нь идэвхгүй (disabled) болсон байна. За хэрэв дээрх хэдэн нөхцлөөр шалгаад бүгд зүгээр байвал модем тань гацжээ гэсэн үг болох нь. ADSL модемоо 5 минут унтраагаад асаасны дараа WAN link эсвэл ADSL гэсэн гэрлийг нь тогтмол ассаны дараа холбогдоод үз. Холбогдчихов уу? За ийм амархан юм байж дээ.


эх сурвалж: medeelel.mn

 

Компьютерийн системд процесс нь хоёр шинж чанарын нийлмэл цогц гэж ойлгож болно. Эдгээрийн шинж чанар нь :
 Нөөцийг эзэмшигч
 Ажиллагч юм

Процесс нь өөрийн нөөцийг эзэмшигч шинж чанараар эзэмшиж буй бүх нөөцийн хэлбэр, байршил гэх мэт параметрыг дүрсэлж байдаг. Харин хэрхэн ажиллаж байгаа дүр зураг буюу регистрийн утгууд, төлөв, зэрэглэл гэх мэт параметруудыг ажиллагч шинж чанарт хамааруулан авч үзээд процессын хуулбар /thread/ гэж нэрлэе.

Процессын хуулбар буюу хуулбар процессын мөн хөнгөн жингийн процесс ч /Lightweight process/ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл процессын ажиллах явцад өөрчлөгдөж байдаг мэдээллийг л хуулбар гэж нэрлэнэ. Үйлдлийн системд процесс нэг буюу хэд хэдэн хуулбартай байж болно. Өөрөөр хэлбэл нэг процесс нь хэд хэдэн ажиллах шинж чанартай байж болно гэсэн үг.

Харин зарим үйлдлийн системд хэдийгээр олон процесс зэрэгцэн ажилллах боломжтой байдаг ч тэдгээр нь тус бүр нэг л хуулбартай байдаг. Ийм үйлдлийг системийн жишээ нь UNIX үйлдлийн систем юм. Ер нь үйлдлийн системийн онцлогоос хамааран процесс: хуулбар харьцаа нь хэд хэдэн янз байж болно.

Иймээс процесст байгаа хуулбарын төлөвийг тус, тусад нь тодорхойлж өгдөг байх хэрэгтэй. Хуулбарын төлөвийг
 Хуулбарын төлөв/ажиллах, бэлэн, түр зогссон..../
 Процессорын регистрүүд, ПТҮ
 Биелэлтийн стек
 Хуулбарыг өгөгдлийн муж
 Процессын санах ой дахь бие /хуулбар процессууд үүнийг хамтран эзэмшинэ/ гэх мэт бүрдэл хэсэгтэй гэж үзэж болно.

Хуулбар процессыг ашиглах нь процессыг дангаар нь ашигласнаас давуу талуудтай. Зарим давуу талуудыг дурьдвал:
 Хуулбар шинээр үүсгэхэд процесс үүсгэхээс бага хугацаа зориулна.
 Хуулбарыг устгах, хаахад процессыг устгах, хаахаас бага хугацаа зарцуулна.
 Хуулбар хооронд шилжих нь процесс хооронд шилжихээс хурдан байна.
 Нэг процессын орон зайд байгаа хуулбарууд хоорондоо харьцах үйлдэлд процесс хооронд харьцсанаас бага хугацаа зарцууна гэх мэт.

Мөн нэг процессын орон зайд байгаа хуулбарууд орон зайг нь эзэмшиж байгаа процесс нь түр зогсвол дагаж түр зогсох ба харин процесс нь уствал уг процессын хуулбарууд нь мөн устана. Нэгэн энгийн жишээгээр хуулбар процессыг тайлбарлая.

Процесс нь Их, Дээд сургуульд хичээл заах үйлдэл байг. Тухайн нэг процессоор боловсруулагдаж буй өгөгдөл /оюутан/ хэдий тухайн Их, Дээд сургуулийг төгсдөг боловч үнэндээ түүнд мэдлэг олгох үйлдлийг сургууль бус харин багш нар хийж байгаа.

Өөрөөр хэлбэл сургууль хэмээх процесс нь сургалт явуулах /ажиллах/ багш, сургалт явуулахад шаардлагатай нөөц /анги танхим, самбар..../ хэмээх 2 хэсгээс бүрдэж байна. Эндээс багш нарыг хуулбар процесс буюу процессын /сургуулийн/ биелэгч шинж чанал гэж ойлгож болно.

Шинэ процесс үүсгэхэд /шинэ сургууль байгуулахад/ ихээхэн хэмжээний үйлдэл хэрэгтэй. Жишээ нь: Байр, анги танхимтай болох, зөвшөөрөл авах гэх мэт. Харин шинэ хуулбар үүсгэх /шинэ багшү ажилд авах/ үйлдэлд үүнтэй харьцуулахад хамаагүй бага цаг хугацаа, нөөц хүч зарцуулна.


эх сурвалж: medeelel.mn

 

Оролт\Гаралт

Posted In: . By Энхбат

Компьютерийн үндсэн хоёр үйлдэл нь Оролт\Гаралт ба тооцоололт юм. Үйлдлийн систем нь Оролт\Гаралтын үйлдэл ба төхөөрөмжүүдийг удирдах, хянах ажилыг гүйцэтгэдэг. Компьютерт маш олон төрлийн Оролт\Гаралтын төхөөрөмжүүд ашигладаг ба тэдгээрийг оновчтойгоор удирдах нь компьютерийн систем зохион бүтээгчдэд маш их үндрэл учруулдаг. Компьтерийн хурд сүүлийн хэдэн жилд, жил бүр 50% - 80%- оор нэмэгдэж байна. Гэтэл Оролт\Гаралтын төхөөрөмжийн хурд жилээс жилд 5% орчмоор л нэмэгдэж байна. Уншигчид мурын хуулийн тухай мэдэх бизээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн Амдалийн хууль гэж байдаг. Энэ нь “Системийн ажиллах хурд нь уг системийн хамгийн удаан бүрдэл хэсгийн хурдаар тодорхойлогдно” хэмээх хууль юм. Компьтерийн хөгжлийг харахад
1. Процессорын хурд 18 сар тутам 2 дахин өсч байна.
2. Санах ойн хэмжээ 18 сар тутам 2 дахин өсч байна.
3. Дискний багтаамж 12- 18 сард 2 дахин өсч байна.
4. Дискнээс унших хурд 10 жил тутамд 2 дахин өсч байна.

Оролт\Гаралтын технологийг зохин бүтээгчид хоорондоо үл авалцах хоёр асуудлыг шийдэх шаардлагатай болдог. Эхний асуудал нь орчин үеийн компьтерийн системд бүх техник хангамж, технологиуд нэгтгэгдэн, стандартчлагдаж байна. Нөгөө талаас өдөр ирэх тутам урьд нь огт байгаагүй, хэний ч төсөөлж байгаагүй техник тоног төхөөрөмжүүд шинээр ашиглалтанд орсоор байна. Эдгээрийг урьд зохиосон стандарт, Оролт\Гаралтын технологи, ойлголтуудад багтаах нь хүндрэлтэй юм. Иймээс ч урьд ашиглаж байсан порт, бүтээх нь улам хүнд болсоор байна.

1. Оролт\Гаралтын төхөөрөмжүүд
Оролт\Гаралтын үйлдэлд олон тооны ялгаатай төхөөрөмжийг ашигладаг. Тэдгээрт хэрэхн хандах, ангилах нь Оролт\Гаралтын үйлдлийг хийхэд онц чухал үүрэгтэй.

- Оролт \ Гаралтын төхөөрөмжийн ангилал – Оролт \ Гаралтын төхөөрөмжийг олон шинж чанараар нь ангилаж болно. Энд ямарваа нэгэн тодорхой нэгдсэн ангилал байдаггүй боловч тодорхой шинж чанараар нь ангилдаг.
- Харьцах объкет – Хүн буюу машинтай харьцах эсвэл дэд системүүдийг холбох зэрэгт Оролт \ Гаралтын төхөөрөмжийг ашигладаг.
- Мэдээлэл дамжуулах хурд – Гар буюу хулгана нь маш бага хурдтайгаар мэдээлэл дамжуулдаг (секундэд хэдэн арван байт) бол график карт, gigabit Ethernet (гитабитийн сүлжээ) зэрэг нь секундэд хэдэн сая байт мэдээлэл дажуулдаг.
- Ашиглах програм хангамж – Төхөөрөмжийг удирдах, харьцах програм хангамж нь төхөөрөмж бүрд ялгаатай байдаг. Гар буюу хулганыг удирдах програм хангамж нь энгийн байхаас гадна үйлдлийн системд бага зэрэглэлтэй байхад (ашиглах давтамж багатай тул) харин график карт, өндөр хурдтай сүлжээний төхөөрөмжүүдийг удирдах програм хангамж нь үйлдлийн системд маш өндөр зэрэглэлтэй байдаг. үйлдлийн систем нь Орол/Гаралтын төхөөрөмжтэй харьцахын тулд уг төхөөрөмжийн удирдлагын регистрт удирдлагын мэдээлэлийг бичих эсвэл унших уг төхөөрөмжийн хаягаас мэдээлэлийг унших эсвэл бичих аргаар харьцана.

Үүнд зарим Оролт/Гаралтын төхөөрөмжийн үндсэн санах ойн нэг хэсэг байдлаар хаягладагийг (memory mapping буюу санах ойн хаяглалт) тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Үүнд төхөөрөмжийн санах ойг үндсэн санах ойн нэг хэсэг болгон хаяглах эсвэл удирдлагын регистрүүдийг үндсэн санах ойн нэг хэсэг болгон хаяглах нь төхөөрөмж үйлдлийн системээс шалтгаалдаг.

- Удирдлагын хүндрэл- Төрөл бүрийн төхөөрөмжийг удирдах нь гарах хүндрэлийн хувьд янз бүр байна. Мөн ашиглаж буй технологийн төрөл бүрийн техник хангамжийн хувьд нэвтрүүлэх нь томоохон хүндрэл учруулна. 1- р бүлэгт авч үзсэн технологиудаас санах ойн шууд хандалтыг технологийг удирдахад хамгийн хүнд байх нь ойлгомжтой.

- Дамжуулах мэдээллийг хэмжих нэгж- төхөөрөмжөөр дамжиж буй мэдээллийг төрөл бүрийн нэгжээр хэмждэг (бит/сек, байт/сек гэх мэт). Төхөөрөмжийн хурд, онцлогоос шалтгаалан хэмжих нэгж нь ялгаатай байна. үүгээр ч барахгүй төхөөрөмжид өгөгдөл багцаар (блокоор) (жишээ: диск) буюу эсвэл урсгалаар (жишээ: гар) дамжиж болно.

- Өгөгдлийн дүрслэл- Өгөгдлийн хэрхэн дүрсэлж буй хэлбэр, стандартаар нь оролт/гаралтын төхөөрөмжийг ангилж болно. Жишээ: Гарнаас өгөгдөл ямар нэг кодлолтгүйгээр төхөөрөмжид шууд очдог бол мэдээллийг дэлгэцэнд дүрслэхдээ дэлгэцийн горим зэргээс хамааран нарийн кодолж өгдөг.

- Алдаа боловсруулалт – Дамжиж буй өгөгдөлд гарч буй алдааг боловсруулах хэлбэр нь төхөөрөмжүүдэд ялгаатай байх нь бий. Мөн алдаа гарсан тохиолдолд үзүүлэх хариу үйлдэл нь төхөөрөмж бүрийн хувьд өөр байдаг.

Оролт/ гаралтын төхөөрөмж нь асар олон төрөл байдаг ч тэдгээртэй харьцахад энгийн болгох үүднээс төхөөрөмж удирдах программ (device driver) ашиглан бүгдийг нэг ижил буюу ойролцоо интерфейстэй болгож өгдөг. (Зураг 1) Өөрөөр хэлбэл төхөөрөмж байдаг ч тэдгээрийг удирдах техник хангамж нь цөөн төрөл, төхөөрөмж удирдах программ бүр цөөн тоотой байдаг. Ингэснээр үйлдлийн системийн оролт гаралтын удирдах дэд систем нь нэг доор олон тооны ялгаатай төхөөрөмж удирдах боломжтой болдог. Үйлдлийн системийн цөм нь оролт / гаралтын дэд системийн хэдэн функц дуудах үйлдэл л хийдэг. Энэ санаа нь урьд авч үзсэн давхаргад архитектур юм.
Оролт / Гаралтын үйлдлийг удирдахын тулд үйлдлийн системд олон тооны өгөгдлийн бүтэц ашигладаг. Эдгээрт оролт / гаралтын төхөөрөмжүүдийн хувиарлалт, тэдгээрт хандах эрх гэх мэтчилэн мэдээллийг хадгалдаг.

2. Оролт/Гаралтын технологи

- Програмчилсан Оролт / Гаралт ба завгүй хүлээлт
Оролт/Гаралтын үйлдэл нь комьпютертэй зэрэг үүссэн гэж үзэж болно. Анх оролт/гаралтын үйлдлийг polling буюу завгүй хүлээлт ашиглан гүйцэтгэдэг байсан. Энэ нь процессор мэдээлэл боловсруулах үйлдлээс гадна Оролт/гаралтын төхөөрөмжийн төлвийг байнга шалган, оролт / гаралтын үйлдэл хийхэд бэлэн болмогц уг үйлдлийг гүйцэтгэж эхэлнэ. Оролт / Гаралтын үйлдлээр дамжиж буй бүх өгөгдөл процессороос дамждаг завгүй хүлээлтийн үйлдэл нь өөрөө оновчтой үйлдэл юм. Энэ үйлдэл нь дотроо дэд үйлдлүүдийг агуулдаг.
1. Оролт/гаралтын төхөөрөмжийн төлвийн биетийг агуулсан байтыг авах
2. Төлвийн байтад логик ба үйлдэл хийж,оролт / гаралтын төхөөрөмжмйн төлвийн биетийг гарган авах
3. Хэрэв (IF) үйлдэл хийх

Эдгээр үйлдлийг нэг удаа гүйцэтгэх нь хангалттай хурдан, оновчтой юм. Гэтэл оролт/гаралтын үйлдлийг хийхийн тулд завгүй хүлээх арга буюу програмчилсан оролт/гаралт нь мөч тутамд төхөөрөмжийн төлвийг шалгах хэрэгтэй болдог. Үүгээр ч барахгүй энэ технологи нь мультипрограмчлалын ашиглаж буй үед процесс хооронд удирдлага шилжих ажлыг хүндрүүлдэг. Учир нь урсгалаар орж ирж буй мэдээллийг цаг тухайн үед нь олж авахын тулд (цаг тухайн үед олж авахгүй бол дахин сэргээн авах боломжгүйгээр алдагдана) процесс хоорондын удирдлага шилжилтийг хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Анхны компьютеруудад оролт/гаралтын бүх үйлдлийг төв процессор хариуцдаг байсан бол цаашид програмчилсан оролт/гаралтын үйлдлийг тусад нь нэг модуль болгон гаргасан. Ингэснээр төв процессорын ачаалал бага зэрэг буурах төдийгүй оролт / гаралтын үйлдэлтэй холбоотой бүх нарийн үйл явцыг төв процессор удирдахаа байсан. Ингэснээр оролт/гаралтын олон тооны төхөөрөмжтэй нэгдсэн интерфейсээр харьцах боломж улам өргөссөн.

- Тасалдал ба тасалдлаар удирдах Оролт/Гаралт
Програмчилсан оролт/гаралтын үйлдлийн хамгийн том сул тал нь оролт/гаралтын төлвийг байнга шалгах явдал юм. Иймээс процессорт оролт/гаралтын үйлдэл хийх шаардлагатай байгаагаа тасалдалаар мэдэгдэх аргыг ашиглах болсон. Ингэснээр завгүй хүлээлт байхгүй болох ч оролт/гаралтын үйлдэлд оролцож буй бүх мэдээлэл процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өөрөөр хэлбэл оролт/гаралтын үйлдлийг эхлүүлэх ба дуусгах ажлыг тасалдалаар мэдэгдэх болсоноор завгүй хүлээлт байхгүй болсон боловч оролт/гаралтын үйлдлийн үеэр дамжиж буй бүх мэдээлэл төв процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өмнөх технологит хэрэглэж байсан оролт/гаралтын модулийг өргөтгөн програмчилсан оролт/гаралтын технологийг бус тасалдалаар удирдах боломжтой оролт/гаралтын модулийг ашиглах болсон.

- Санах ойн шууд хандалт(DMA)
Оролт/гаралтын технологи нь хөгжсөөр оролт/гаралтын үйлдлийг гүйцэтгэгч нь өөрийн гэсэн санах ойтой тусдаа процессор болж хувирсан. Оролт /гаралтын үйлдлээр дамжиж буй бүх мэдээлэл процессороор бус, очих (авах) ёстой санах ойн хаягтай Оролт/Гаралтын үйлдэл хийж буй төхөөрөмжтэй шууд харьцах аргыг ашигласан нь техникийн нэгэн дэшэл юм. Энэ аргыг санах ойн шууд хандалт (Direct Memory Access - DMA) гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд төв процессор 2 удаа Оролт/Гаралтын үйлдлийн улмаас ажиллана. Энэ нь зохих хаягт бичих буюу хаягаас унших үйлдэлд эрх нээх, дараа нь уг эрхийг хаах үйлдлүүд юм. Санах ойн шууд хандалтын модулийг олон хэлбэр, хэмжээтэйгээр хийдэг. Жишээ нь: Оролт/Гаралтын бүх төхөөрөмжид DMA модулийг (Оролт/Гаралтын процессорыг) бүх Оролт/Гаралтын төхөөрөмжид ашигладаг. Ер нь DMA модулийн олон хэлбэрээр ашиглаж ирсэн.

Анхандаа DMA нь бусад бүх төхөөрөмжийн адилаар системийн сувгийг ашигладаг байсан. Ингэснээр процессорын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Дараа нь DMA ба Оролт/Гаралтыг нэгтгэсэн. Ингэснээр Оролт/Гаралтын төхөөрөмжийг санах ойтой шууд холбох боломжтой болсон. Энэ арга нь системийн үйл ажиллгааны хурдыг мэдэгдэхүйц дээшлүүлсэн. Гэвч системийн сувгийг бүх төхөөрөмж хуваан хэрэглэснээс үүдэн гардаг процессорын удаашралтыг шийдэж чадаагүй. Үүнийг Оролт/Гаралтын үйлдэлд тусдаа суваг ашигласнаар шийдсэн. Ингэснээр Оролт/Гаралтын үйлдэлд системийн сувгийг ашиглан процессорын үнэт цагийг гарздахгүй болно. Гэвч Оролт/Гаралтын төхөөрмж санах ойтой ажиллахын тулд системийн сувгийг ашигласан хэвээр байна. Үүний тулд процессороос дамжиж буй мэдээллийг түр зогсоон Оролт/Гаралтын төхөөрөмжийн өгөгдлийг системийн сувгаар дамжуулдаг. Өөрөөр хэлбэл системийн сувгаар мэдээлэл дамжих засварт Оролт/Гаралтын төхөөрөмжийн өгөгдлийг дамжуулдаг.


эх сурвал : medeelel.mn

 

Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates ороод тайлбарлаж чадаагүй тийм сонирхолтой юм байдаг гэнээ. Үнэхээр ч сонирхолтой л юм та ч гэсэн туршаад үзээрэй.

Эхний гайхалтай зүйл нь:

Энэхүү гайхлыг анх Энэтхэгчүүд олж мэдсэн гэнэ шүү. Энэ дэлхийн хаана ч ямар ч компьютер ашиглаад хэн ч CON нэртэй фолдэр үүсгэж чадахгүй гэнээ. Энэ инээдтэй сонин тохиолдлыг Microsoft -ын бүхэл бүтэн баг тайлбарлаж чадаагүй гэнээ. Үүнийг та ч гэсэн оролдоод үзээрэй.


Хоёр дахь гайхалтай зүйл нь:

Windows үйлдлийн системтэй хүмүүс доорхыг туршаад үзээрэй.


  • Эхлээд хоосон notepad файл нээгээд

  • Түүндээ Bush hid the facts гэсэн үгийг бичээд

  • Ямар ч хамаагүй дуртай нэрээрээ хадгалах хэрэгэй

  • Үүнийхээ дараа уг файлаа хаагаад буцаагаад нээх хэрэгтэй.


Харж байна уу ? Үүнийг хэн ч тайлбарлаж чадахгүй.



Гурав дахь гайхалтай зүйл нь:

Энэ мөн их л хачирхалтай, сонин тохиолдол шүү. Нөгөөл Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates өөрөө ороод тайлбарлаж чадаагүй гэнэ шүү.

Энэхүү гайхлыг анхлан Бразилчууд олж мэджээ. Үүнийг ч бас туршаад үззэрэй.

Эхлээд Microsoft Word програмаа нээгээд
=rand (200, 99) гэж бичээд ENTER дарах хэрэгтэй.


Эх сурвалж: miniih.com

 

Компьютертэй ажиллаж байх vед харааны болон тархи, мэдрэлийн аппарат хамгийн их ачаалал хvлээн авч байдаг учир нvд улайж, нулимс гоожих, нvд бvрэлзэх зэрэг шинжvvд илэрдэг байна.Эрдэмтэд компютерийн ард тийм ч урт биш хугацаагаар ажиллахад хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлєхгvй гэж судалж vзжээ. Хамгийн гол аюул нь монитороос гарч байгаа туяа гэнэ. Энэ туяа нь цахилгаан соронзон, цахилгаан хєдєгєєнгvй болон рентген туяаны нийлбэр байдаг. хэдийгээр энэхvv цахилгаан болон соронзон талбайг физикчид маш сул гэдэг ч энэ нь хvний биед, ялангуяа хvvхэд болон жирэмсэн эмэгтэйчvvдэд маш хортой гэнэ.

Судалгаанаас vзэхэд байнга компьютертэй харьцаж ажилладаг хvний нvдний хараа нь жилд 1 диоптри хэмжээгээр буурдаг байна. Энэхvv компьютерээс ялгардаг туяаны ихэнх хэсэг нь нvдний алимыг удирддаг булчин дээр ачаалал єгдєг байна. Хvн экран дээр байгаа зvйлийг анхааралтай ширтэж байх vед нvд нь таг чиг болж, харин булчин нь маш ачаалал дор ажиллаж байдаг. ингэснээр нvдний болорын хэлбэр єєрчлєгдсєнєєр толгой эргэж, анхаарал сарниж ядарч эхэлдэг байна.
Нvдний булчингаа амрааж байхын тулд эмч нар байнга дасгал хийхийг зєвлєж байдаг. жишээ нь маш хvчтэйгээр нvдээ аниад, дараа нь суллах, холын эд зvйлс болон ойрын эд зvйлсийг ээлжилж харах, нvдээ ийш тийш эргэлдvvлэн харах гэх мэт. Мєн сvvлийн vеийн нvдний дусаагууруудыг ч гэсэн зєвлєдєг.
Таныг ажиллаж байхад аливаа зvйл давхар харагдах, эсвэл харцаа нэг зvйлээс нєгєєд шилжvvлэхэд нvд євдєх, харанхуйлах, улайх зэрэг зvйлс гардаг уу. vvнийг компьютерийн харааны синдром гэж нэрлэж байна. Эмч нарын судласнаар энэхvv удаан хугацааны ажиллагаа нь зєвхєн нvдэнд нєлєєлєєд зогсохгvй мэдрэл, зvрх судасны євчлєлд ч хvргэж байгаа тохиолдлууд бvртгэгджээ. Vvний гол буруутныг компьютерээс ялгардаг цахилгаан соронзон туяатай холбон ойлгодог.
1998 онд болсон “21-р зууны хvн” сэдэвт олон улсын их хурлаар “Компьютер, хараа, эрvvл мэнд” нэртэй семинар болсон. Энэ vеэр тавигдсан нэгэн сонирхолтой илтгэлээр компьютерээс ялгардаг цахилгаан соронзон туяа нь эрvvл мэндэд сєргєєр нєлєєлдєггvй гэсэн дvгнэлт байлаа. Тэгэхээр компьютерийн харааны синдром нь єєр зvйлтэй холбоотой болж таарсан. Олон сая жилийн хувьслаас vзэхэд хvний нvд компьютерийн дисплейтэй ажиллахад зохицоогvй байсан. Дисплей бол бусад зvйлстэй харьцуулахад єєрєєсєє гэрэл ялгаруулдаг, дискрет цэгvvдээс бvтдэг, анивчдаг, жирэлздэг, тодорхой хил хязгаар гэж байдаггvй. Чухам ийм л учраас нvдийг ядраадаг.
Тэгвэл маш олон хvмvvсийн компьютертэй ажилласнаас болж толгой євддєг, бие сульддаг, бvр зvрх судас, мэдрэл, ходоод гэдэсний vйл ажиллагаа хямардаг гэдэг vндэслэл, нотолгоо юу болох вэ. Хамгийн хачирхалтай нь энэ бvгдэд компьютерийн туяа биш, хараа маань єєрєє “буруутай” гэнэ. Харааны эрхтэн маш ачаалалтайгаар ажиллаж байх vед бие организм єєрєє маш их ядарч, стресст ордог. Vvнээс болж толгой євдєж, ядардаг. Хэрэв энэ нь удаах хугацаагаар vргэлжилбэл зvрх судас, мэдрэлийн vйл ажиллагаанд нєлєєлдєг байна. Гэхдээ ер нь компьютертэй харьцдаггvй байлаа ч гэсэн ямар ч хvнд нас нь ахих тусам хараа муудах нь хууль байдаг. Єєрєєр хэлбэл хvний нас ахих тусам бvхий л булчин нь сулардагтай адил нvдний булчин нь ч гэсэн суларч, хараа нь мууддаг. Харин хvvхдvvдийн хувьд тийм байх ёсгvй. Харамсалтай нь сvvлийн vед хvvхдvvд маш урт хугацаагаар, ямар ч амралтгvйгээр компьютер ширтэх болсон нь яах аргагvй нvдний булчингийн vйл ажиллагаанд ачаалал єгч, булчин нь суларч, хараа нь муудахад хvргээд байна. Хvний харааны аппарат нь єсвєр насандаа хvртэл бvрэлдэн тогтох нь vргэлжилсээр байдаг бєгєєд энэ vед нь буруу гэмтээвэл маш хурдан хараа нь мууддаг. Сvvлийн vед хийгдэж байгаа судалгаанаас vзэхэд компьютерээс болж хvvхдийн мэдрэл, сэтгэл зvйн хувьд дарамт болж, улмаар хараа нь муудан, цаашилбал нvvрний булчингийн таталт болж, хэлбэр нь буруу хєгжих, толгой нь євдєх урхагтай байна. Тэгэхээр зєвхєн компьютерээс болж хараа мууддаггvй, харин нэг зvйлийг хэт удаан ширтэж, нvдэндээ хэт ачаалал єгснєєс болж хараа мууддаг болох нь тогтоогдлоо. Иймээс зєвхєн компьютертэй ажилладаг гэлтгvй, ном барьж авсан л бол єдєр шєнєгvй барьж суусаар байгаад дуусгачихдаг ном уншигчид, микроскопоор удаан хардаг эрдэм шинжилгээний ажилтнууд, цахилгаанчид, vнэт чулууг ялгагчид зэрэг чимхлvvр ажил хийгсэд болон маш олон хvмvvс болгоомжлон анхаарах хэрэгтэй байна.


эх сурвалж www.cdeq.mn