Алдаа 678 гэж юу вэ? ADSL-ээ холбох гэтэл "Connecting through WAN miniport" гэсэн бичиг гарч байж байгаад Error 678 The remote computers did not respond гэж гарч ирээд холбогдохгүй байна уу? Яагаад ийм алдаа гардаг вэ? Таны компьютер Микомын ADSL сервер машинтай холбогдож чадахгүй байгаагаас үүдэлтэй. Хэд хэдэн шалтгаанаас болж энэ алдаа гардаг болохоор цөөн хэдэн нөхцлийг шалгаад үзэх хэрэгтэй болох нь. Зарим хүмүүс ADSL модемоо асаагаагүй мөртлөө холбогдох гэж оролдоод байдаг. Мэдээж модемоор дамжиж холбогдох учир заавал модемоо асаах хэрэгтэй. Модем чинь асаалттай байвал WAN link юмуу ADSL link гэсэн гэрэл нь тогтмол асаж байна уу гэдгийг шалгаж үзээд анивчиж байвал модем руугаа залгасан утасны шугамыг ажиллаж байгаа эсэхийг нь шалга. Эсвэл модемтой дагалдаж ирсэн салаалагчийн оролт гаралтыг зөв залгасан эсэхийг шалга. Line гэсэн үүрэнд гаднаас ирсэн утасны шугам, Phone гэдэгт утасны аппарат, DSL эсвэл Modem гэсэн үүрэнд модем залгагддаг юм. Хэрэв салаалагч зөв залгагдаад, утас зүгээр ажиллаж байгаа (модем руугаа залгасан үзүүрийг салгаад утасны аппарат залгаад үз, хэрэв дуудлага хийхэд бэлэн үргэлжилсэн дуу гарч байвал утас чинь зүгээр байна гэсэн үг) мөртлөө дээрх гэрэл анивчиж байвал 323224-24 дугаар руу залгаж асуух үлдлээ. Энэ тохиолдолд ихэвчлэн АТС дээр байрласан ADSL төхөөрөмж ямар нэг шалтгаанаар унтарсан байдаг. Жишээ нь цахилгаан тасрах гэх мэт. Хэрэв модемны WAN link гэрэл тогтмол асаж байгаа мөртлөө энэ алдаа гарвал модемныхоо LAN link эсвэл 10, 100 гэсэн гэрэлнүүдийн аль нэг асаж байна уу гэдгийг шалгаж үз. Хэрэв асахгүй байвал модем компьютер хоёроо холбосон сүлжээний кабелийг хөндийрч үү үгүй юу гэдгийг шалга. Мөн модем залгасан сүлжээний картыг ажиллаж байгаа эсэхийг шалга. Ихэнхдээ хэрэглэгч холболтоо салгах үедээ андуурч дотоод сүлжээнийхээ холболтыг идэвхгүй болгочихсон байдаг.
Дараах байдлаар шалгана: Start ---> Settings ---> Network Connections гэсэн цэсэн дээр хулганын баруун товчийг дарахад Open гэсэн сонголт гарч ирнэ. Түүн дээр дарахад Network Connections гэсэн цонхонд таны хэрэглэж байгаа холболтууд байж байгаа. LAN or High-Speed Internet гэсэн хэсэгт таны дотоод сүлжээний картаар холбогддог холболтууд байх ёстой. LAN Card-аар холбогддог холболтууд голдуу Local Area Connection, Local Area Connection 1, 2, 3 гэх мэтээр дугаарлагдсан байдаг. Мөн Wide Area Connection гэж нэрлэсэн ч байж магадгүй. Эдгээр дээр ээлж дараалан хулганын баруун товчийг дараад үз. Хэрэв баруун товчийг дарахад гарсан жижиг цэсний хамгийн дээд талд Enable гэсэн сонголт гарч байвал та холболтоо идэвхгүй болгосон байна гэсэн үг. Идэвхжүүлэхийн тулд мэдээж Enable гэдгийг нь сонгох хэрэгтэй. Харин Disable гэж гарч байвал холболт чинь зүгээр ажиллаж байх ёстой Repair сонголтыг дарж холболтод үүссэн байж болох алдаануудыг нь засаарай. Disable гэсэн сонголт дээр бүү дар, ингэснээр та тухайн холболтыг ажиллуулахгүй боллоо гэсэн үг юм шүү. Network Connections цонхны View цэснээс Icons гэж сонгосон үед холболтын идэвхтэй байгаа эсэхийг нь дүрсээр нь мэдэж болно. Доорхи зурагт Local Area Connection холбогдсон бөгөөд идэвхтэй (enabled) байна, харин Wide Area Connection нь идэвхгүй (disabled) болсон байна. За хэрэв дээрх хэдэн нөхцлөөр шалгаад бүгд зүгээр байвал модем тань гацжээ гэсэн үг болох нь. ADSL модемоо 5 минут унтраагаад асаасны дараа WAN link эсвэл ADSL гэсэн гэрлийг нь тогтмол ассаны дараа холбогдоод үз. Холбогдчихов уу? За ийм амархан юм байж дээ.


эх сурвалж: medeelel.mn