Миний блог
Showing posts with label Мэдэхэд илүүдэхгүй. Show all posts
Showing posts with label Мэдэхэд илүүдэхгүй. Show all posts

Цаг хугацааны урсгалтай хамт хүний сэтгэн бодох хурд өөрчлөгдсөөр хүн төрөлхтөн хийе гэснээ хийж чаддаг болжээ. Сансрын уудамд нисэж, өөр гариг ертөнцийн чанадад өөрсдөөсөө дутуугүй ухаалаг робот илгээж, хүн хувилж ...гээд хийхгүй юмгүй л болж. Өдөр тутмын хэрэглээнд ч бид шинэ шинэ зүйлийг сэдсээр, хэрэглэсээр, хэзээнээсээ ийм байсан мэт алхах боллоо.

Тун удахгүй нийтийн хэрэглээнд гарах боломжтой "Нарны такси"-ны талаар та өмнө нь сонсоо биз. Шинэ содон зүйл сэтгэхдээ гаргууд, адал явдал гэхээр амьдралынх нь утга учир мэт санагддаг Луйс Палмер гэгч швейцарь эр "Нарны такси" хүлэглэн давхиж явна. Энэхүү содон сонин машины хамгийн гоц зүйл нь ганц ч дусал шатахуун хэрэглэдэггүй, нарны энергийн тусламжтайгаар явдагт байдаг.

"Solar taxi" нь Германы "Q-Cells" компанийн 5000 ам.долларын үнэ бүхий нарны эрчим хүч шингээх хавтан, 15 мянган ам.долларын өртөг бүхий цэнэглэдэг батарейтай. Өдрийн турш хураасан цэнэгээрээ шөнөөр ямар нэгэн асуудалгүй давхиад байж чадна гэсэн үг. Ажиллах зарчим нь манайхны хөдөөгийн айл бүрийн гадаа байдаг нарны энергиэр ажилладаг цахилгаан үүсгүүртэй адилхан. Ямар ч хол замыг туулах чадвартай гэжээ. Гэхдээ дээд тал нь цагт 53 км хүртэл хурдална гэнэ. Ийм удаан явдаг машинаар яахав дээ гэж голох нэгэн байхад үүнээсээ сэтгэлийн их кайф авдаг хүмүүс ч байдаг бололтой. Гэхдээ л энэ машин нь дэлхийн дээгүүр толгойт инженерүүдийн бүтээл билээ. Мэдээж, яваандаа улам боловсронгуй болж, чиргүүл мэт том нарны эрчим хүч шингээх хавтан нь жижгэрч, илүү хурдан давхидаг болох нь ойлгомжтой. Тэр цагт Улаанбаатарын гудамжаар шар таксины оронд "Нарны такси" зорчиж, тэнгэрт хадаад байгаа шатахууны үнэ навсайтлаа унах буй за.

Одоогоор адал явдал хайгч эр маань "Нарны такси"-гаа хүлэглэн дэлхийг тойрох төлөвлөгөө гаргаад байгаа бөгөөд өнөө жил л гэхэд дэлхийн 28 орноор зорчжээ. Хойтон жил мөн 80 хоног дэлхийгээр хэрэн хэсэхээр товлож суугаа аж.

 

Компьютертэй ажиллаж байх vед харааны болон тархи, мэдрэлийн аппарат хамгийн их ачаалал хvлээн авч байдаг учир нvд улайж, нулимс гоожих, нvд бvрэлзэх зэрэг шинжvvд илэрдэг байна.Эрдэмтэд компютерийн ард тийм ч урт биш хугацаагаар ажиллахад хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлєхгvй гэж судалж vзжээ. Хамгийн гол аюул нь монитороос гарч байгаа туяа гэнэ. Энэ туяа нь цахилгаан соронзон, цахилгаан хєдєгєєнгvй болон рентген туяаны нийлбэр байдаг. хэдийгээр энэхvv цахилгаан болон соронзон талбайг физикчид маш сул гэдэг ч энэ нь хvний биед, ялангуяа хvvхэд болон жирэмсэн эмэгтэйчvvдэд маш хортой гэнэ.

Судалгаанаас vзэхэд байнга компьютертэй харьцаж ажилладаг хvний нvдний хараа нь жилд 1 диоптри хэмжээгээр буурдаг байна. Энэхvv компьютерээс ялгардаг туяаны ихэнх хэсэг нь нvдний алимыг удирддаг булчин дээр ачаалал єгдєг байна. Хvн экран дээр байгаа зvйлийг анхааралтай ширтэж байх vед нvд нь таг чиг болж, харин булчин нь маш ачаалал дор ажиллаж байдаг. ингэснээр нvдний болорын хэлбэр єєрчлєгдсєнєєр толгой эргэж, анхаарал сарниж ядарч эхэлдэг байна.
Нvдний булчингаа амрааж байхын тулд эмч нар байнга дасгал хийхийг зєвлєж байдаг. жишээ нь маш хvчтэйгээр нvдээ аниад, дараа нь суллах, холын эд зvйлс болон ойрын эд зvйлсийг ээлжилж харах, нvдээ ийш тийш эргэлдvvлэн харах гэх мэт. Мєн сvvлийн vеийн нvдний дусаагууруудыг ч гэсэн зєвлєдєг.
Таныг ажиллаж байхад аливаа зvйл давхар харагдах, эсвэл харцаа нэг зvйлээс нєгєєд шилжvvлэхэд нvд євдєх, харанхуйлах, улайх зэрэг зvйлс гардаг уу. vvнийг компьютерийн харааны синдром гэж нэрлэж байна. Эмч нарын судласнаар энэхvv удаан хугацааны ажиллагаа нь зєвхєн нvдэнд нєлєєлєєд зогсохгvй мэдрэл, зvрх судасны євчлєлд ч хvргэж байгаа тохиолдлууд бvртгэгджээ. Vvний гол буруутныг компьютерээс ялгардаг цахилгаан соронзон туяатай холбон ойлгодог.
1998 онд болсон “21-р зууны хvн” сэдэвт олон улсын их хурлаар “Компьютер, хараа, эрvvл мэнд” нэртэй семинар болсон. Энэ vеэр тавигдсан нэгэн сонирхолтой илтгэлээр компьютерээс ялгардаг цахилгаан соронзон туяа нь эрvvл мэндэд сєргєєр нєлєєлдєггvй гэсэн дvгнэлт байлаа. Тэгэхээр компьютерийн харааны синдром нь єєр зvйлтэй холбоотой болж таарсан. Олон сая жилийн хувьслаас vзэхэд хvний нvд компьютерийн дисплейтэй ажиллахад зохицоогvй байсан. Дисплей бол бусад зvйлстэй харьцуулахад єєрєєсєє гэрэл ялгаруулдаг, дискрет цэгvvдээс бvтдэг, анивчдаг, жирэлздэг, тодорхой хил хязгаар гэж байдаггvй. Чухам ийм л учраас нvдийг ядраадаг.
Тэгвэл маш олон хvмvvсийн компьютертэй ажилласнаас болж толгой євддєг, бие сульддаг, бvр зvрх судас, мэдрэл, ходоод гэдэсний vйл ажиллагаа хямардаг гэдэг vндэслэл, нотолгоо юу болох вэ. Хамгийн хачирхалтай нь энэ бvгдэд компьютерийн туяа биш, хараа маань єєрєє “буруутай” гэнэ. Харааны эрхтэн маш ачаалалтайгаар ажиллаж байх vед бие организм єєрєє маш их ядарч, стресст ордог. Vvнээс болж толгой євдєж, ядардаг. Хэрэв энэ нь удаах хугацаагаар vргэлжилбэл зvрх судас, мэдрэлийн vйл ажиллагаанд нєлєєлдєг байна. Гэхдээ ер нь компьютертэй харьцдаггvй байлаа ч гэсэн ямар ч хvнд нас нь ахих тусам хараа муудах нь хууль байдаг. Єєрєєр хэлбэл хvний нас ахих тусам бvхий л булчин нь сулардагтай адил нvдний булчин нь ч гэсэн суларч, хараа нь мууддаг. Харин хvvхдvvдийн хувьд тийм байх ёсгvй. Харамсалтай нь сvvлийн vед хvvхдvvд маш урт хугацаагаар, ямар ч амралтгvйгээр компьютер ширтэх болсон нь яах аргагvй нvдний булчингийн vйл ажиллагаанд ачаалал єгч, булчин нь суларч, хараа нь муудахад хvргээд байна. Хvний харааны аппарат нь єсвєр насандаа хvртэл бvрэлдэн тогтох нь vргэлжилсээр байдаг бєгєєд энэ vед нь буруу гэмтээвэл маш хурдан хараа нь мууддаг. Сvvлийн vед хийгдэж байгаа судалгаанаас vзэхэд компьютерээс болж хvvхдийн мэдрэл, сэтгэл зvйн хувьд дарамт болж, улмаар хараа нь муудан, цаашилбал нvvрний булчингийн таталт болж, хэлбэр нь буруу хєгжих, толгой нь євдєх урхагтай байна. Тэгэхээр зєвхєн компьютерээс болж хараа мууддаггvй, харин нэг зvйлийг хэт удаан ширтэж, нvдэндээ хэт ачаалал єгснєєс болж хараа мууддаг болох нь тогтоогдлоо. Иймээс зєвхєн компьютертэй ажилладаг гэлтгvй, ном барьж авсан л бол єдєр шєнєгvй барьж суусаар байгаад дуусгачихдаг ном уншигчид, микроскопоор удаан хардаг эрдэм шинжилгээний ажилтнууд, цахилгаанчид, vнэт чулууг ялгагчид зэрэг чимхлvvр ажил хийгсэд болон маш олон хvмvvс болгоомжлон анхаарах хэрэгтэй байна.


эх сурвалж www.cdeq.mn

 

Юуны өмнө байт харвааны төрөлд олимпоос алтан медаль авсан Дамбадоржийн Баатаржавдаа Монголын нийт ард түмний өмнөөс болон өөрийн зүгээс баяр хүргэе.
Саяхан манай урд хөршд болсон олимпийн их наадмаас манай тамирчид 2 алт 2 мөнгөн медаль хүртэж монгол түмнийгээ баярлуулсан билээ. Тэгвэл манай улсын байт харвааны тамирчин Дамбадоржийн Баатаржав олимпод амжилттай оролцож анхныхаа алтан медалыг хүртлээ. Мөн нүр их хөдөлмөр тэсвэр тэвчээр гарган амжилттай оролцсон 5 тамирчиндаа баяр хүргэе.

 

Эх сурвалж:medeelel.mn

  1. IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.
  2. EQ-emotional quotient. нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцүүр. Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн үнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг.
  3. AQ-adүersity quotient. Бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцүүр-AQ. AQ муутай хүн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг.
  4. CQ-creatiүe quotient. Бүтээлч чадварын илтгэцүүр нь өөрийн бүтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бүтээх чадвараа байнга дээшлүүлэх чадварыг харуулдаг. Зохион бүтээгчид, шинийг эрэлхийлэгчид бүгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хүний хамгийн их бүтээлч сэтгэлгээтэй үе бол хүүхэд нас. Иймд та хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхүүлэн дэмжиж хөгжүүлж байх ёстой.
  5. SQ-spiritual quotient. буюу оюун санааны хүч чадлын илтгэцүүр нь биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхүйн чадвар юм.
  6. DQ-deүelopment quotient. Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжүүлэн зорьсон зорилгодоо хүрч амжилт гаргах чадварын илтгэцүүр. DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.
  7. MQ-moral quotient. Хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хүн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.
  8. NQ-net quotient. Мэдээллийн сүлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин үед модонд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу үеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүүхдэд эзэмшүүлдэг.
  9. BQ-bonding quotient. Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй эцэг эхчүүд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд өөрийн үр хүүхдэд онцгой халамж тавьдаг, хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.
  10. FQ-financial quotient. Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцүүр. Өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна. Хүүхдийнхээ чадварыг багаас нь тандан мэдэж, боломж, сонирхлыг нь дагуулан системтэй хөгжүүлснээр онцгой амжилтанд хүрч болохыг манай ард түмэн “Хүн болох багаасаа . . “ гэж хэлдэг билээ.