Төрөл бүрийн үүрэг зориулалттай дижитал төхөөрөмжүүд Та бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болоонд нилээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Харин та өөрийн хэрэглэж буй дижитал төхөөрөмжийн санах ойн талаар хэр мэдлэгтэй байна.
Дижитал зургийн аппарат, камер, гар утас, MP3 тоглуулагч зэрэг бидний өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжүүдэд бүгдэд нь дижитал санах ой байдаг. Энэхүү санах ойн тусламжтайгаар бид өөрсдийн фото зураг, дүрс бичлэг, сонсох дуртай дуу хөгжмөө хадгалж авдаг билээ.

Бид өөрсдийн хэрэглэдэг дижитал төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадалаар нь үр дүнтэй хэрэглэхийн тулд түүний санах ойн төрөл, багтаамж, түүнд хадгалагдах файлын төрлүүд хэмжээг мэдэх хэрэгтэй.

Санах ойн багтаамж:
Санах ойн багтаамжыг "megabyte (MB)", "gigabyte(GB)" гэсэн хэмжигдэхүүнээр хэмждэг. Жишээ нь: 32 mb, 64 mb, 128 mb, 256 mb, 512 mb, 1 gb гэх мэт. Энэхүү тоо хэмжээ нэмэгдэх тусам түүний багтаамж нэмэгдэнэ.

Санах ойн төрөл:
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг ба эдгээр нь өөр хоорондоо ялгаатай байдаг.

1. CompactFlash - Энэ нь дижитал зургийн аппаратад маш өргөн хэрэглэгддэг бөгөөд дотроо "CompactFlash - Type I", "CompactFlash - Type II" гэсэн 2 төрөлтэй байдаг. Type II төрөл нь илүү их багтаамжтай ба SLR төрлийн дижитал зургийн аппаратад голчлон хэрэглэгддэг. CompactFlash нь хямдхан, олон төрлийн зургийн аппаратад тохирдог зэргээрээ хэрэглээ ихтэй байдаг.
2. "Secure Digital & MultiMediaCard Memory" буюу SD кард - Энэ төрлийн санах ой нь жижигхэн байдаг тул бага оврийн дижитал зургийн аппарат, гар утас, MP3 тоглуулагч зэрэгт өргөн хэрэглэгддэг ба онцлог нь "write-protect" буюу мэдээлэл нэмж хасахаас сэргийлж болдог.
3. xD Picture Cards - Анх 2002 онд Olympus болон Fuji фирмээс өөрсдийн шинэ дижитал зургийн аппараддаа зориулан гаргасан. 0.97" x 0.98" x 0.67"-ийн хэмжээтэй учир маш жижиг хэмжээтэй зургийн аппаратуудад хэрэглэх боломжтой.
4. Memory Stick - "Sony" пүүс нь өөрийн "CyberShot" төрлийн зургийн аппаратдаа зориулан гаргаж байсан ба хэдхэн төрлийн зургийн аппаратыг эс тооцвол зөвхөн "Sony"-ийн бусад дижитал төхөөрөмжүүдэд хэрэглэх боломжтой
5. MicroDrive - IBM MicroDrive нь анхны 1 gb багтаамжтайгаар санах ойг гаргаж байсан. Хэрэв танд хямхан хэрнээ багтаамж ихтэй санах ой хэрэгтэй бол энэ тохиромжтой.
6. SmartMedia - Энэ төрлийн санах ойн нь "Olympus" болон "Fuji" фирмээс "xD Picture card"-ийг танилцуулах хүртэл хэрэглэгдэж байсан.

Санах ойд хадгалагдах файлын төрлүүд, тэдгээрийн хэмжээ:
Тухайн дижитал төхөөрөмжийн үүрэг зориулалтаас хамааран түүнд өөр өөр төрлийн файлууд хадгалагдаж болно. Жишээ нь: Дижитал зургийн аппаратад зургийн файлууд дараах хэдэн төрлийн файл байж болно.
- JPEG
- TIFF
- RAW
Энд тухайн зургаа ямар зорилгоор хэрэглэх гэж байгаагаас хамаараад зургийн файлын төрлийн сонгох хэрэгтэй. Тухайн зургийг гар утас болон интернэтээр дамжуулан найз нөхөддөө илгээх гэж байгаа бол JPEG, сонин сэтгүүлд хэвлэх гэж байгаа бол TIFF, RAW төрлийн форматыг хэрэглэж болно.
Дижитал зургийн аппаратаар зураг авахдаа зургийн хэмжээг хэр их байлгахаасаа хамаарч 2 зүйлд анхаарах хэрэгтэй.

1. "Image size" буюу зургийн өндөр өргөний харьцаа. Энэ зургийн аппарат бүрд өөр өөр байж болох боловч ихэнх аппаратад 2274x1704, 1600x1200, 1024x768, 640x480, 320x240 гэсэн хэмжээтэй байдаг ба энэ нь "pixel" гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигддэг.
2. "Resolution" буюу зургийн нягтшил. Нэг "pixel" талбайд байрлах цэгийн тоо юм. Хэдий чинээ нягтшил сайтай байна тэр хэрээр зураг чанартай байдаг. Зураг чанартай байхын хэрээр файлын хэмжээ их байна.

Дээрх 2 үзүүлэлтээс зургийн файлын хэмжээ болон тухайн санах ойд хэдэн зураг багтах нь шалтгаалдаг.
MP3 тоглуулагчид хадгалагдаж байгаа дууны файлууд нь mp3 форматаар хадгалагдах бөгөөд зургийг бодвол илүү их багтаамж эзлэх болно. Файлын хэмжээ нь "bitrate"-ээр хэмжигдэх дууны чанараас хамаардаг. "Bit rate" нь 128kbps бүхий 3 минут 40 секундын хэмжээтэй дуу ойролцоогоор 3,33mb хэмжээтэй байх жишээтэй.
Эх сурвалж: http://www.must.edu.mn