YOUTUBE-s сайн чанарын видео үзэх арга
Видео фэнүүд өөрсдийн өндөр чанар бүхий видеонуудыг WMV, AVI, MOV ба MPG зэрэг өргөтгөлтэйгээр YouTube рүү хуулдаг. Гэвч YouTube нь бүх төрлийн интернэт хурдтай хүмүүст тохируулан өндөр чанартай видеог нь 320 x 240 пикселтэй болгож чанарыг нь бууруулаад Flash 7 гоор 250kbps рүү хөрвүүлж компрес хийж шахдаг. Энэ нь өндөр хурдны интернэттэй хэрэглэгчидэд чанаргүй видео үзэх таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс саяханаас YouTube өөрсдийн интернэтийн хурд сайтай хэрэглэгчиддээ зориулан арай өндөр чанар бүхий видео үзэх боломжыг нь нээж өгсөн байна.
Хэрэв таны интернэт хурд хангалттай сайн гэж үзэж байвал та өөрийн үзэх гэж буй видеоныхоо линкний ард &fmt=6 гэж тавьж өгөөрэй. Жишээ нь та: http://youtube.com/watch?v=CQzUsTFqtW0 хаягтай видео үзэж байлаа гэж бодъё. Тэгвэл үүний арай чанартай хувилбарыг үзэхийн тулд та
http://youtube.com/watch?v=CQzUsTFqtW0&fmt=6 гэж бичих хэрэгтэй болохнээ. Ингэснээр та 448 x336 нарийвчлалтайгаар үзэх юм. Хэрэв та линкнийхээ ард &fmt=18 гэж нэмж өгвөл YouTube таны хүссэн дүрсийг тань MP4 өргөтгөлтэй буюу 480Ч360 нарийвчлалтайгаар үзүүлнэ. Одоогоор гэхдээ энэхүү сонголт нь хэдхэн видеонуудын дунд байгаа учраас зарим видеоны сайн чанартай нь байхгүй байвал бүү гайхаарай.
Мэдээлэлтйг http://buya.blog.gogo.mn -с авсан
0 Responses to YOUTUBE-s сайн чанарын видео үзэх арга
Something to say?