7-Зипд тавтай морилно уу!
Posted In:
Программ
.
By Энхбат
Бидэнд цаг үргэлж том файлыг жижигхэн болгож шахах ба хуваах хэрэг байнга гардаг билээ. Мөн шахчихсан файлуудыг буцааж задлах хэрэг гардаг. Манай энгийн хэрэглэгчид маань тэр бүр яаж хийхээ мэддэггүй. Тийм учраас би тэрхүү хүмүүсийн асуудалыг нэг тийш нь болгож өгөхөөр шийдэн Монгол хэл рүү хөрвүүлсэн юм.
Одоо та бүхэнд энэ програмыг нэг хэрэглээд үзнэ үү! Нэг юм нэмэж хэлхэд энэ програм маш сайн шахдаг ба Монголоор орчуулсан байгаа болхоор яаж хэрэглэх талаар тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна.
7-Zip бол маш сайн шахалттай файл менежер болно.
7-Zip бол GNU LGPL үнэгүй лиценцийн програм.
Татаж авч суулгах үндсэн хаяг:
http://www.7-zip.org/download.html
Ерөнхий 7-Zip-ийн онцлог:
- Хамгийн өндөр нягтал бүхий шинэ 7z format LZMA-тай шахагч
- 7-Zip үнэгүй шахагч ба задлагч програм
- Дэмжигдсэн форматууд: 7z, ZIP, CAB, RAR, ARJ, GZIP, BZIP2, TAR, CPIO, RPM ба DEB
- ZIP болон GZIP форматууд 7-Zip-ээр 2-10% хувиар PKZip болон WinZipийг бодвол илүү шахах болно.
- Хүчирхэг Файл Mенежер
- Хүчирхэг тушаалын мөрөн хувилбар
- FAR Mенежерийн Плаг-Ин
- 47 хэл дээрхь Локалчилал


эх сурвалж: asuult.net
0 Responses to 7-Зипд тавтай морилно уу!
Something to say?