Миний блог

Зураг энэ тэрийг нь авч хаяад зүгээр л Цахилгаан Холбооны оруулж ирээд байгаа Дараа Үеийн сүлжээ гэж юу болох талаар бичлээ.Internet protocol (IP),нийтийн суурин телефоны сүлжээ (PSTN), хэрэглэгчийн тоон шугам (DSL), кабелийн телевиз (CATV), утасгүй LAN (WLAN) болон хөдөлгөөнт технологийн цаашдын хөгжлөөс гадна энэ бүхэнийг нэгтгэсэн дэлхий нийтийн нэг стандарттай болох зорилготой байна. Иймээс 2004 – 5 сараас Дараа үеийн сүлжээ (NGN) –г ITU –н стандартын фондод оруулах ажил эхэлсэн. Энэ нь IP сууртай интернэтийн сүлжээнд суурилсан дэвшилтэт технологи бүхий сүлжээ юм.Энэ нь хугацааны нягтруулга (TDM) дээр суурилан өгөгдлийг багцаар дажуулдаг. NGN нь Программ хангамжинд суурилсан холболтын арга бөгөөд сүлжээний техник хангамж ба программ хангамжийг салгах боломжтой юм. NGN сүлжээ нь Softswitch-н тусламжтайгаар яриа, IP сүлжээнд суурилсан яриа, өгөгдөл болон мультимедиа үйлчилгээнүүдийг хянах болон бусад системтэй холбогдох гадаад холболтыг хангахад чухал үүргэгтэй.
NGN-г ерөнхийд нь авч үзвэл


• NGN нь бүрэн үйлчилгээтэй сүлжээ юм.

• Үйлчилгээ болон дуудлагын удирдлага нь тусдаа бөгөөд ухаалаг.

• Эдгээрийн үйлчилгээг тус тусд нь биеэ даасан сүлжээгээр үзүүлэх боломжтой.

• NGN нь нээлттэй шинж чанартай ба сүлжээг нэгтгэж болохоор архитектуртай.
NGN –н давуу талууд
• NGN нь дуу, өгөгдөл, факс, дүрсжсэн үйлчилгээг нэг сүлжээгээр үзүүлэх боломжтой

• Шаталсан бүтэцтэй ба эдгээр нь access layer, core switching layer, network layer, service management layer гэсэн давхаргуудад хуваагддаг.

• Биеэ даасан сүлжээний удирдлагын давхаргатай.

• NGN нь стандарт протоколууд болон багцын холболттой сүлжээнд суурилдаг.

• Хэрэглэгчид хоорондоо дүрсээ харж ярилцах боломжтой

• Мөн гар утсандаа дугаар суулган ашиглах боломжтой

• Уламжлалт үйлчилгээ нь сүлжээний технологи болон хэрэглээний үйлчилгээний нийлбэр байсан бол NGN нь Багцын дамжуулал болон Multimedia өгөгдөл дамжуулах боломж асар өргөн.

NGN систем нь 4 түвшингээс тогтдог

1. Access Layer:

Хэрэглэгчийн болон төгсгөлийн төхөөрөмжүүдийг сүлжээгээр дамжуулан мэдээллийн форматад хувиргаж өгдөг түвшин юм.

2. Core switching

Энэ нь хэрэглэгчийг өгөгдөл дамжууллын нэгдсэн болон хувиарлалтын флатформоор хангаж өгдөг.

3. Network control

Бодит хугацаан дахь ярианы хяналт болон холболтын хяналтын функцэд ашигладаг программ хангамжийн хэсэг юм. Үүндээ Soft switch ашигладаг.

4. Service Management layer

Нэмэлт үйлчилгээ ба ашиглалтын явц дахь процедурыг хангаж өгдөг.

Softswitch-н давуу тал

- Удирдлагын хуваагдал ба өгөгдлийн зөөлт

Дуудлагын удирдлагыг өгөгдлийн зөөлтөөс салгаж болно

- Үйлчилгээний удирдлага

Сүлжээ болон удирдлагын үйлчилгээ нь хялбархан бөгөөд хурдан тусгаар тогтносон, уян хатан үйлчилгээтэй зэрэг төгс сүлжээнд зориулагдсан.

Softswitch нь VoIP ба IMS мултьмедиа үйлчилгээ болон IPv6 зохицон ажилладаг.

Softswitch нь дараах үйлчилгээг үзүүлдэг

• Дуудлагын үеийн удирдлага

• Хандах эрхийг тохируулах

• Үйлчилгээний холболт / зохицуулалт /

• Interconnecting

• Хэрэглээг дэмжих

NGN-н дараах протоколуудыг дэмждэн ажилладаг

Media control protocol

H.248/MGCP - softswich ба өгөгдлийн замчлалын хооронд ашигладаг.

SIP - softswich ба terminal-дын хооронд ашигладаг.

Service control protocol

ISIP(TUP) over IP - softswich ба SG-с PSTN рүү холболт тогтооход ашигладаг.

TCAP/SCCP over IP - softswich ба SG-с PSTN рүү болон бусадтай холболт тогтооход ашигладаг.(INAP/CAP, MAP г.м)

Interoperability protocol

BICC/SIP BCP-T -өөр өөр төрлийн softswich-н хоорондох холболтонд ашигладаг.

H.323 – softswich ба H.323 GW & GK –н хооронд мэдээлэл зөөхөд болон үндсэн сүлжээ хоорондын холболтонд ашигладаг.

Application support protocol

Parly, RADIUS – softswich ба AAA server-н хооронд системийн бүртгэл, эрхийн зөвшөөрөл олгох, солилцоход ашигладаг.

COPS – үндсэн server болон softswich –н хооронд холболт тогтооход ашиглагдаг.

NGN яагаад хэрэгтэй вэ?

1. Хаа сайгүй бодит мултьмедиа өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах өргөн боломж

2. Маш өргөн хэмжээний “хувийн ухаалаг сүлжээг” үүсгэх боломжтой

3. Хэрэглэхэд хялбархан бөгөөд хэрэглэгчдэд мэдээллийг цогцоор нь хүргэх боломжтой.

4. Хувийн сүлжээ нь сонголттой бөгөөд удирдахад хялбар.

5. Ухаалаг үйлчилгээний удирдлага – бүх төрлийн хувийн мэдээллээ авах боломжтой

6. Найдвартай ажиллагаа болон өндөр нууцлалтай

7. Хялбар өргөтгөх боломжтой
NGN та дараах хэд хэдэн төрлийн үйлчилгээнд ашиглаж болно.
• Тусгай найдвартай үйлчилгээ: хуулийн болон замын удирдлага, мултьмедиа хурал, мэдээллийн хөрвүүлэлт г.м гүүр болно.

• Боловсруулалт ба хадгалалтын үйлчилгээ: бүх төрлийн мэдээллийг хадгалах file server,эсвэл terminal server г.м

• Дундын үйлчилгээ: нэрийн, зуучлалын, хамгаалалтын г.м

• Тусгай хэрэглээний үйлчилгээ: бизнэс хэрэглээ, е-худалдааны г.м

• Хуулийн болон зуучлалын мэдээлэл: е-худалдаа, мэдээллийн лавлах г.м

• Компьютерийн сүлжээ ба холбооны үйлчилгээнд

Дэлхийн хандлага

Интернэт болон хөдөлгөөнт холбоо нь дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон өнөө үед эдгээрийг хэрэглэгчдэд аль болох хүртээмжтэй тэдгээрийн шаардлагад нийцсэн өндөр түвшинд явуулахад NGN нь яг тохирсон технологи юм. Энэ нь суурин холбооны салбарт цоо шинэ дүр төрхийг авчирч байна. Дэлхийн хөдөлгөөнт холбоо нь 3 дахь үеийн системд шилжиж эхлээд байгаа өнөө үед NGN систем нь 2 ба 3 дахь үеийн сүлжээнд ажиллах боломжтой өндөр түвшиний программ хангамж ба техник хангамжтай систем юм. Иймээс хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмж буюу терминал нь гар утас болон суурин утас байж болно.

эх сурвалж :Эндээс

 



Мessenger-ийн чинь хуучны уйтгартай эффектүүдээс шал өөр шүү.

Татах:Энд дар

 

Бидэнд цаг үргэлж том файлыг жижигхэн болгож шахах ба хуваах хэрэг байнга гардаг билээ. Мөн шахчихсан файлуудыг буцааж задлах хэрэг гардаг. Манай энгийн хэрэглэгчид маань тэр бүр яаж хийхээ мэддэггүй. Тийм учраас би тэрхүү хүмүүсийн асуудалыг нэг тийш нь болгож өгөхөөр шийдэн Монгол хэл рүү хөрвүүлсэн юм.

Одоо та бүхэнд энэ програмыг нэг хэрэглээд үзнэ үү! Нэг юм нэмэж хэлхэд энэ програм маш сайн шахдаг ба Монголоор орчуулсан байгаа болхоор яаж хэрэглэх талаар тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна.

7-Zip бол маш сайн шахалттай файл менежер болно.









7-Zip бол GNU LGPL үнэгүй лиценцийн програм.

Татаж авч суулгах үндсэн хаяг:

http://www.7-zip.org/download.html

Ерөнхий 7-Zip-ийн онцлог:

  • Хамгийн өндөр нягтал бүхий шинэ 7z format LZMA-тай шахагч
  • 7-Zip үнэгүй шахагч ба задлагч програм
  • Дэмжигдсэн форматууд: 7z, ZIP, CAB, RAR, ARJ, GZIP, BZIP2, TAR, CPIO, RPM ба DEB
  • ZIP болон GZIP форматууд 7-Zip-ээр 2-10% хувиар PKZip болон WinZipийг бодвол илүү шахах болно.
  • Хүчирхэг Файл Mенежер
  • Хүчирхэг тушаалын мөрөн хувилбар
  • FAR Mенежерийн Плаг-Ин
  • 47 хэл дээрхь Локалчилал
За та Англи хэлээр татаж аваад Монгол хэл дээр ашиглахыг хүсвэл Tools цэс рүү орон Options-Language гэснийг сонгон та ашиглахыг хүссэн хэл рүүгээ шилжүүлэх боломжтой.
























































эх
сурвалж: asuult.net

 

Төрөл бүрийн үүрэг зориулалттай дижитал төхөөрөмжүүд Та бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болоонд нилээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Харин та өөрийн хэрэглэж буй дижитал төхөөрөмжийн санах ойн талаар хэр мэдлэгтэй байна.
Дижитал зургийн аппарат, камер, гар утас, MP3 тоглуулагч зэрэг бидний өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжүүдэд бүгдэд нь дижитал санах ой байдаг. Энэхүү санах ойн тусламжтайгаар бид өөрсдийн фото зураг, дүрс бичлэг, сонсох дуртай дуу хөгжмөө хадгалж авдаг билээ.

Бид өөрсдийн хэрэглэдэг дижитал төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадалаар нь үр дүнтэй хэрэглэхийн тулд түүний санах ойн төрөл, багтаамж, түүнд хадгалагдах файлын төрлүүд хэмжээг мэдэх хэрэгтэй.

Санах ойн багтаамж:
Санах ойн багтаамжыг "megabyte (MB)", "gigabyte(GB)" гэсэн хэмжигдэхүүнээр хэмждэг. Жишээ нь: 32 mb, 64 mb, 128 mb, 256 mb, 512 mb, 1 gb гэх мэт. Энэхүү тоо хэмжээ нэмэгдэх тусам түүний багтаамж нэмэгдэнэ.

Санах ойн төрөл:
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг ба эдгээр нь өөр хоорондоо ялгаатай байдаг.

1. CompactFlash - Энэ нь дижитал зургийн аппаратад маш өргөн хэрэглэгддэг бөгөөд дотроо "CompactFlash - Type I", "CompactFlash - Type II" гэсэн 2 төрөлтэй байдаг. Type II төрөл нь илүү их багтаамжтай ба SLR төрлийн дижитал зургийн аппаратад голчлон хэрэглэгддэг. CompactFlash нь хямдхан, олон төрлийн зургийн аппаратад тохирдог зэргээрээ хэрэглээ ихтэй байдаг.
2. "Secure Digital & MultiMediaCard Memory" буюу SD кард - Энэ төрлийн санах ой нь жижигхэн байдаг тул бага оврийн дижитал зургийн аппарат, гар утас, MP3 тоглуулагч зэрэгт өргөн хэрэглэгддэг ба онцлог нь "write-protect" буюу мэдээлэл нэмж хасахаас сэргийлж болдог.
3. xD Picture Cards - Анх 2002 онд Olympus болон Fuji фирмээс өөрсдийн шинэ дижитал зургийн аппараддаа зориулан гаргасан. 0.97" x 0.98" x 0.67"-ийн хэмжээтэй учир маш жижиг хэмжээтэй зургийн аппаратуудад хэрэглэх боломжтой.
4. Memory Stick - "Sony" пүүс нь өөрийн "CyberShot" төрлийн зургийн аппаратдаа зориулан гаргаж байсан ба хэдхэн төрлийн зургийн аппаратыг эс тооцвол зөвхөн "Sony"-ийн бусад дижитал төхөөрөмжүүдэд хэрэглэх боломжтой
5. MicroDrive - IBM MicroDrive нь анхны 1 gb багтаамжтайгаар санах ойг гаргаж байсан. Хэрэв танд хямхан хэрнээ багтаамж ихтэй санах ой хэрэгтэй бол энэ тохиромжтой.
6. SmartMedia - Энэ төрлийн санах ойн нь "Olympus" болон "Fuji" фирмээс "xD Picture card"-ийг танилцуулах хүртэл хэрэглэгдэж байсан.

Санах ойд хадгалагдах файлын төрлүүд, тэдгээрийн хэмжээ:
Тухайн дижитал төхөөрөмжийн үүрэг зориулалтаас хамааран түүнд өөр өөр төрлийн файлууд хадгалагдаж болно. Жишээ нь: Дижитал зургийн аппаратад зургийн файлууд дараах хэдэн төрлийн файл байж болно.
- JPEG
- TIFF
- RAW
Энд тухайн зургаа ямар зорилгоор хэрэглэх гэж байгаагаас хамаараад зургийн файлын төрлийн сонгох хэрэгтэй. Тухайн зургийг гар утас болон интернэтээр дамжуулан найз нөхөддөө илгээх гэж байгаа бол JPEG, сонин сэтгүүлд хэвлэх гэж байгаа бол TIFF, RAW төрлийн форматыг хэрэглэж болно.
Дижитал зургийн аппаратаар зураг авахдаа зургийн хэмжээг хэр их байлгахаасаа хамаарч 2 зүйлд анхаарах хэрэгтэй.

1. "Image size" буюу зургийн өндөр өргөний харьцаа. Энэ зургийн аппарат бүрд өөр өөр байж болох боловч ихэнх аппаратад 2274x1704, 1600x1200, 1024x768, 640x480, 320x240 гэсэн хэмжээтэй байдаг ба энэ нь "pixel" гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигддэг.
2. "Resolution" буюу зургийн нягтшил. Нэг "pixel" талбайд байрлах цэгийн тоо юм. Хэдий чинээ нягтшил сайтай байна тэр хэрээр зураг чанартай байдаг. Зураг чанартай байхын хэрээр файлын хэмжээ их байна.

Дээрх 2 үзүүлэлтээс зургийн файлын хэмжээ болон тухайн санах ойд хэдэн зураг багтах нь шалтгаалдаг.
MP3 тоглуулагчид хадгалагдаж байгаа дууны файлууд нь mp3 форматаар хадгалагдах бөгөөд зургийг бодвол илүү их багтаамж эзлэх болно. Файлын хэмжээ нь "bitrate"-ээр хэмжигдэх дууны чанараас хамаардаг. "Bit rate" нь 128kbps бүхий 3 минут 40 секундын хэмжээтэй дуу ойролцоогоор 3,33mb хэмжээтэй байх жишээтэй.
Эх сурвалж: http://www.must.edu.mn

 

Цаг хугацааны урсгалтай хамт хүний сэтгэн бодох хурд өөрчлөгдсөөр хүн төрөлхтөн хийе гэснээ хийж чаддаг болжээ. Сансрын уудамд нисэж, өөр гариг ертөнцийн чанадад өөрсдөөсөө дутуугүй ухаалаг робот илгээж, хүн хувилж ...гээд хийхгүй юмгүй л болж. Өдөр тутмын хэрэглээнд ч бид шинэ шинэ зүйлийг сэдсээр, хэрэглэсээр, хэзээнээсээ ийм байсан мэт алхах боллоо.

Тун удахгүй нийтийн хэрэглээнд гарах боломжтой "Нарны такси"-ны талаар та өмнө нь сонсоо биз. Шинэ содон зүйл сэтгэхдээ гаргууд, адал явдал гэхээр амьдралынх нь утга учир мэт санагддаг Луйс Палмер гэгч швейцарь эр "Нарны такси" хүлэглэн давхиж явна. Энэхүү содон сонин машины хамгийн гоц зүйл нь ганц ч дусал шатахуун хэрэглэдэггүй, нарны энергийн тусламжтайгаар явдагт байдаг.

"Solar taxi" нь Германы "Q-Cells" компанийн 5000 ам.долларын үнэ бүхий нарны эрчим хүч шингээх хавтан, 15 мянган ам.долларын өртөг бүхий цэнэглэдэг батарейтай. Өдрийн турш хураасан цэнэгээрээ шөнөөр ямар нэгэн асуудалгүй давхиад байж чадна гэсэн үг. Ажиллах зарчим нь манайхны хөдөөгийн айл бүрийн гадаа байдаг нарны энергиэр ажилладаг цахилгаан үүсгүүртэй адилхан. Ямар ч хол замыг туулах чадвартай гэжээ. Гэхдээ дээд тал нь цагт 53 км хүртэл хурдална гэнэ. Ийм удаан явдаг машинаар яахав дээ гэж голох нэгэн байхад үүнээсээ сэтгэлийн их кайф авдаг хүмүүс ч байдаг бололтой. Гэхдээ л энэ машин нь дэлхийн дээгүүр толгойт инженерүүдийн бүтээл билээ. Мэдээж, яваандаа улам боловсронгуй болж, чиргүүл мэт том нарны эрчим хүч шингээх хавтан нь жижгэрч, илүү хурдан давхидаг болох нь ойлгомжтой. Тэр цагт Улаанбаатарын гудамжаар шар таксины оронд "Нарны такси" зорчиж, тэнгэрт хадаад байгаа шатахууны үнэ навсайтлаа унах буй за.

Одоогоор адал явдал хайгч эр маань "Нарны такси"-гаа хүлэглэн дэлхийг тойрох төлөвлөгөө гаргаад байгаа бөгөөд өнөө жил л гэхэд дэлхийн 28 орноор зорчжээ. Хойтон жил мөн 80 хоног дэлхийгээр хэрэн хэсэхээр товлож суугаа аж.

 



Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн их ой тохиож байгаатай холбогдуулан улс орон маань уг ойг аль болох єргєн хvрээнд тэмдэглэх гэж хичээж байгаа.


Энэ ч утгаараа уг ойг монгол хvн бvхэн єєр єєрсдийн мэддэг чаддаг бvхнээр бэлэг барьж байна. Тухайлбал КТМС-ийн 4-р курсын оюутан Т.Батбилэг, Н.Цасчихэр, Б.Цэрэнбаатар, Д.Мєнх-Алдар гэсэн залуус «Sentur» хэмээх багийг бvрдvvлээд гар нийлэн ажилладаг бєгєєд тэд их ойн жилд комьпютерийн анхны "Монгол тоглоом"-ыг бvтээхээр зорин ажиллаж байна.
Уг компьютерийн тоглоом нь 13-р зууны vеийн Монголын тvvх соёл тэр дундаа Эзэн Чингис хааны тухай сэдэвтэй юм. Энэхvv тоглоомыг тэд энэ оны 1-р сард санаачлан одоог хvртэл тодорхой зvйлvvдийг хийсээр чамлалтгvй амжилтанд хvрээд байна.
Тоглоомын тєрєл нь стратегийн болон адал явдалт сэдэвт хамруулан хийж байгаа бєгєєд одоогийн байдлаар стратегийн хэсгийг голлон гvйцэтгээд байгаа юм байна. Мєн стратегийн тоглоомд байдаг бараг бvх зvйлсийг энэхvv тоглоомдоо оруулж єгсєн байна. Тоглоомд барилга байгууламж, хєдєлгєєнт объектуудыг амжилттай оруулж улмаар ажилчин байвал мод зєєлгєх, гэр бариулах, цэрэг байвал тушаал єгєх зэрэг vйлдлvvдийг гvйцэтгэж чадаж байгаа. Тvvнчлэн зєвхєн тоглох тєдийгvй тvvх соёлын тухай маш сонирхолтой мэдээллvvдийг багтааж єгсєн нь танин мэдэх, тvvхээ ойлгох гээд ялангуяа хvvхэд багачуудад их ач холбогдолтой байх юм байна. Тэд уг тоглоомыг Visual С++ хэл дээр 3 хэмжээст график ашиглан гvйцэтгэж байгаа. Цаашид уг тоглоомыг олон гараар буюу сvлжээнд тоглох боломжтой болгохоор ажиллаж байгаа бєгєєд тун удахгvй дуусгахаар эрчимтэй ажиллаж байна.
«Sentur» баг нь энэхvv бvтээлээс ємнє (3D : Car (машины уралдаан), Billiard (биллиард), Chess(шатар), Checkers(даам) гэх мэт цєєнгvй тооны тоглоомыг амжилттай хийж энэ салбарт ажиллаж ирсэн. Тэд ярихдаа: «Сvvлийн vед компьютер тоглоомыг хийхдээ ихэвчлэн бэлэн хэрэгслvvдийг ашиглан хялбархан гvйцэтгэдэг болоод байгаа нь бидэнд тааламжгvй санагддаг юм. Тиймээс ч энэхvv тоглоомоо бид 100 хувь єєрсдийн хєдєлмєрєєр бий болгож байгаадаа баяртай байгаа. Монголын анхны компьютер тоглоом болгохоор бид эрчимтэй ажиллаж байна. Болно ч гэж найдаж байна» гэсэн юм.
Уг тоглоом таван сард дуусаж олны хvртээл болох юм байна.

Эх сурвалж : olloo.com

 

Алдаа 678 гэж юу вэ?

Posted In: . By Энхбат

Алдаа 678 гэж юу вэ? ADSL-ээ холбох гэтэл "Connecting through WAN miniport" гэсэн бичиг гарч байж байгаад Error 678 The remote computers did not respond гэж гарч ирээд холбогдохгүй байна уу? Яагаад ийм алдаа гардаг вэ? Таны компьютер Микомын ADSL сервер машинтай холбогдож чадахгүй байгаагаас үүдэлтэй. Хэд хэдэн шалтгаанаас болж энэ алдаа гардаг болохоор цөөн хэдэн нөхцлийг шалгаад үзэх хэрэгтэй болох нь. Зарим хүмүүс ADSL модемоо асаагаагүй мөртлөө холбогдох гэж оролдоод байдаг. Мэдээж модемоор дамжиж холбогдох учир заавал модемоо асаах хэрэгтэй. Модем чинь асаалттай байвал WAN link юмуу ADSL link гэсэн гэрэл нь тогтмол асаж байна уу гэдгийг шалгаж үзээд анивчиж байвал модем руугаа залгасан утасны шугамыг ажиллаж байгаа эсэхийг нь шалга. Эсвэл модемтой дагалдаж ирсэн салаалагчийн оролт гаралтыг зөв залгасан эсэхийг шалга. Line гэсэн үүрэнд гаднаас ирсэн утасны шугам, Phone гэдэгт утасны аппарат, DSL эсвэл Modem гэсэн үүрэнд модем залгагддаг юм. Хэрэв салаалагч зөв залгагдаад, утас зүгээр ажиллаж байгаа (модем руугаа залгасан үзүүрийг салгаад утасны аппарат залгаад үз, хэрэв дуудлага хийхэд бэлэн үргэлжилсэн дуу гарч байвал утас чинь зүгээр байна гэсэн үг) мөртлөө дээрх гэрэл анивчиж байвал 323224-24 дугаар руу залгаж асуух үлдлээ. Энэ тохиолдолд ихэвчлэн АТС дээр байрласан ADSL төхөөрөмж ямар нэг шалтгаанаар унтарсан байдаг. Жишээ нь цахилгаан тасрах гэх мэт. Хэрэв модемны WAN link гэрэл тогтмол асаж байгаа мөртлөө энэ алдаа гарвал модемныхоо LAN link эсвэл 10, 100 гэсэн гэрэлнүүдийн аль нэг асаж байна уу гэдгийг шалгаж үз. Хэрэв асахгүй байвал модем компьютер хоёроо холбосон сүлжээний кабелийг хөндийрч үү үгүй юу гэдгийг шалга. Мөн модем залгасан сүлжээний картыг ажиллаж байгаа эсэхийг шалга. Ихэнхдээ хэрэглэгч холболтоо салгах үедээ андуурч дотоод сүлжээнийхээ холболтыг идэвхгүй болгочихсон байдаг.
Дараах байдлаар шалгана: Start ---> Settings ---> Network Connections гэсэн цэсэн дээр хулганын баруун товчийг дарахад Open гэсэн сонголт гарч ирнэ. Түүн дээр дарахад Network Connections гэсэн цонхонд таны хэрэглэж байгаа холболтууд байж байгаа. LAN or High-Speed Internet гэсэн хэсэгт таны дотоод сүлжээний картаар холбогддог холболтууд байх ёстой. LAN Card-аар холбогддог холболтууд голдуу Local Area Connection, Local Area Connection 1, 2, 3 гэх мэтээр дугаарлагдсан байдаг. Мөн Wide Area Connection гэж нэрлэсэн ч байж магадгүй. Эдгээр дээр ээлж дараалан хулганын баруун товчийг дараад үз. Хэрэв баруун товчийг дарахад гарсан жижиг цэсний хамгийн дээд талд Enable гэсэн сонголт гарч байвал та холболтоо идэвхгүй болгосон байна гэсэн үг. Идэвхжүүлэхийн тулд мэдээж Enable гэдгийг нь сонгох хэрэгтэй. Харин Disable гэж гарч байвал холболт чинь зүгээр ажиллаж байх ёстой Repair сонголтыг дарж холболтод үүссэн байж болох алдаануудыг нь засаарай. Disable гэсэн сонголт дээр бүү дар, ингэснээр та тухайн холболтыг ажиллуулахгүй боллоо гэсэн үг юм шүү. Network Connections цонхны View цэснээс Icons гэж сонгосон үед холболтын идэвхтэй байгаа эсэхийг нь дүрсээр нь мэдэж болно. Доорхи зурагт Local Area Connection холбогдсон бөгөөд идэвхтэй (enabled) байна, харин Wide Area Connection нь идэвхгүй (disabled) болсон байна. За хэрэв дээрх хэдэн нөхцлөөр шалгаад бүгд зүгээр байвал модем тань гацжээ гэсэн үг болох нь. ADSL модемоо 5 минут унтраагаад асаасны дараа WAN link эсвэл ADSL гэсэн гэрлийг нь тогтмол ассаны дараа холбогдоод үз. Холбогдчихов уу? За ийм амархан юм байж дээ.


эх сурвалж: medeelel.mn